Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих "Нутагтаа эзэн 100:1000" төслийг хэрэгжүүлнэ

Л.Бямбажав
Өчигдөр

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр аймгуудын Засаг дарга нартай “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

ХХААХҮЯ-наас бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг 16 аймгийн 16 сумын 16 багт хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд нийт 100 га талбайд ногоон тэжээл тариална.

Монгол Улс 1,626 багтай. Аймгийн төв, сумын төвийн багууд болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгуудыг хасаж тооцоход ногоон тэжээл тариалах шаардлагатай 1,071 баг байна. Улсын хэмжээнд эргэлтэд оруулаагүй атаршсан нийт 112,265 га талбай байна. Эдгээр талбайг ашиглан төсөл хэрэгжих аймаг, сумын малчдад ногоон тэжээл тариалахад дэмжлэг үзүүлэх юм. Малчид хоршин ногоон тэжээл тариалж, хэрэгцээгээ хангахаас гадна илүү гарсан тэжээлээ борлуулж, эдийн засгийн хувьд ашиг шимийг нь хүртэх боломж бүрдэнэ. Энэ жишгийг Архангай, Хэнтий аймгуудад хэрэгжүүлсэн туршлага бий.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 2021 онд 50 өрх 150 га-д ногоон тэжээл тариалсан. 2022 оноос туршлагажиж, 50 өрх нийлээд 30,000 боодол тэжээл хураан авчээ. Энэ нь нэг өрхөд 500 боодол ногдож байгаа гэсэн үг. 2023 онд тариалангийн талбай 400 га болж, 133 өрх хамрагдан 70,000 боодол (1,400 тонн) тэжээл бэлтгэж, нэг өрх 600–700 боодол хүртэл авдаг болсноор хэрэгцээгээ хангаад зогсохгүй зах зээлд борлуулж орлого олж эхэлсэн байна.

Улсын хэмжээнд ХАА-н эдэлбэр газар 1997 оныхтой харьцуулахад 2023 онд 15.3 мян.га-гаар буурсан, цаашид ч буурах хандлагатай байгаа. 2024 оны эцэст 57.6 сая мал тоологдож 1997 оныхтой харьцуулахад 2.0 дахин өссөн байна. Малын тоо тогтвортой өсөх хандлагатай байгаа. Үүнтэй холбоотойгоор бэлчээрийн даац, тэжээлийн хангамжтай холбоотой тулгамдсан асуудлууд гарч байна. Тухайлбал, сүүлийн 10 жилийн байдлаар бэлчээрийн даац 60 хувь нь хүртээмжтэй, 30 орчим хувь нь гандуу, 10 хувь нь гантай байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр