“Боловсрол экспо-2026” өдөрлөг зохион байгуулж байна

Б.Хонгорзул
2026/05/02

“Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөр, “Боловсрол, эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, ирээдүйн зорилгоо тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Боловсрол экспо-2026” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн нар оролцлоо.

Мөн Боловсролын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ц.Намжилмаа, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн орос хэл, боловсролын хэлтсийн дарга Борисова Даяна Викторовна, Дэгү их сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын багш н.Бат-Эрдэнэ нар оролцож, сурагчдад мэргэжлээ зөв сонгох нь ирээдүйн амьдралын чухал суурь болохыг онцлон, амжилт хүссэн юм.

Тус өдөрлөгт Политехник коллеж болон ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн 1500 гаруй сурагч хамрагдаж, боловсролын чиг баримжаа, мэргэжил сонголтын мэдээллийг нэг дороос авах боломж бүрдсэнээрээ онцлог болж байна.

Энэ хүрээнд гадаад, дотоодын 21 их, дээд сургууль, коллеж, сургалт зуучлалын 14 төв оролцож, элсэлтийн журам, шинэ хөтөлбөр, мэргэжлийн чиглэл, тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг хүргэж байгаа нь сурагчид элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, хүссэн сургуульдаа элсэн суралцахад бодит дэмжлэг болж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18