“Ариун орон” уртын дууны улсын уралдаанд 100 гаруй ардын авьяастан оролцож байна

Б.Хонгорзул
2026/05/02

Монгол Улсын гавьяат багш, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Цэвээндоржийн Дэлгэрийн нэрэмжит “Ариун орон” уртын дуучдын улсын уралдаан Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрт болж байна.

Тус уралдаан нь Монгол түмний оюуны давтагдашгүй өв болох уртын дууны урын санг баяжуулах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, ахмад үеийн дуулах арга барил, хэв намба, дэг сургалтыг судлан сурталчлах, мөн ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн залгамж холбоог бэхжүүлэх зорилготой юм.


Уралдаанд Архангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Завхан, Увс, Орхон, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын 6 дүүргээс 100 гаруй ардын авьяастан оролцож байна.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Монголын уртын дууны холбооны тэргүүн, СУИС-ийн ректорын үүрэг гүйцэтгэгч, доктор, профессор, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат багш, уртын дууч Ц.Дэлгэр агсны гэргий н.Дунгармаа, түүний охин Д.Оюунгэрэл, төрсөн дүү Ц.Отгонжаргал, СУИС-ийн уртын дууны багш, “Дэлгэр их өв” сангийн тэргүүн, МУГЖ С.Цогтсайхан, Монгол Улсын Консерваторийн уртын дууны багш, Улаанбаатар театрын гоцлол дуучин, МУГЖ Г.Хонгорзул, МУСТА уртын дууч Д.Жавхаасайхан, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дарга, МУСТА А.Ууганбаяр, МУГЖ Ж.Дунжмаа, Монголын уртын дууны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МУСТА Л.Баяр-Эрдэнэ, Монгол Улсын Консерваторийн уртын дууны багш Ц.Насанбат болон МУСТА уртын дууч Д.Үүрийнтуяа нар оролцлоо.

Уралдааныг аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Эрдэнэдалай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, “Дэлгэр их өв” сан, Монголын уртын дууны холбоо хамтран ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18