Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа

Б.Хонгорзул
2026/05/02

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат даваа гарагт ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзав. Энэ үеэр сайд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад Монголын хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хүсэлт тавилаа. Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс нэгдсэнээр 367 нэр, төрлийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй худалдаалах юм.Үүний 90 хувь нь хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн байгаа. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга манайхаас нийлүүлэх махны экспортыг нэмэгдүүлж 5000 тонн-д хүргэх боломжтой, ялангуяа адууны мах авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсаас ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тулгардаг хамгийн том бэрхшээл нь малын эрүүл мэнд, хорио цээрийн асуудал. ОХУ-аас манай улсад 200 мянган тун шүлхийн вакциныг шугамаар нийлүүлэхээр болсон нь малын дархлаажуулалт бодитой дэмжлэг болж байна.



2
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 8 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 8 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 9 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 15 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 15 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25