​​“Xөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян–2026”амжилттай хэрэгжлээ

Б.Хонгорзул
2026/05/01

“Xөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян–2026” улаанбаатар хотод амжилттай хэрэгжлээ.


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын өгсөн үүрэг, даалгаврын дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг улс даяар эрчимжүүлж байна. Энэ хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян–2026” арга хэмжээг Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт 2026 оны дөрөвдүгээр сарын турш зохион байгууллаа.

Аяны хугацаанд дүүрэг бүрт үнэ төлбөргүй сургалт, зөвлөгөө, оношилгоог зохион байгуулж, дараах үзүүлэлтээр иргэд, байгууллагуудыг хамруулав.
Тухайлбал:
- Ажил олгогч, удирдах ажилтнуудад зориулсан ХАБЭА-н сургалтад 1,011 хүн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн сургалтад 350 иргэн тус тус хамрагдлаа.
- Нийт 12 аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны эрсдэлийн болон хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийж гүйцэтгэв.
- Мэргэжлээс шалтгаалсан өвчний хяналтын үзлэгт 460 иргэнийг хамруулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт 1,444 аж ахуйн нэгж, байгууллагын 148,000 ажилтанд үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх чиглэлээр шууд болон шууд бус нөлөөллийн арга хэмжээг хүргэж ажиллав. Энэхүү цогц аян цаашид орон нутагт үргэлжилж, 21 аймгийг хамран зохион байгуулагдах юм. Аяныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа агентлаг, байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.



1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18