Цахилгаан тээврийн хэрэгсэлд ногоон дугаар олгоно

Б.Хонгорзул
2026/05/01

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох талаар Зам, тээврийн яаманд мэдээлэл хийлээ.

Дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох шийдвэр нь: 

-100 хувь цахилгаан буюу BEV төрлийн автомашинд шууд ногоон дугаарыг олгоно.

-Мөн EREV төрлийн буюу үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, түүн дээрээ нэмээд батарей цэнэглэх зориулалтын нэмэлт эх үүсвэртэй, цахилгаан тээврийн хэрэгслийг эко ангилалд оруулж, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гарчээ. 

Олон нийтийн дунд энэ шийдвэр приус, акуа, хосолмол хөдөлгүүртэй Hybrid тээврийн хэрэгслүүдэд мөн хамаатай гэсэн ташаа ойлголт явж байна. Hybrid тээврийн хэрэгслүүдэд ногоон дугаар олгохгүй гэдгийг онцлов. 

100 хувь цахилгаан болон түүн дээрээ нэмэлт батарей цэнэглэх эх үүсвэр буюу жижиг хэмжээний генератор суурилуулсан тээврийн хэрэгсэлд ногоон дугаар олгоно гэв. 


Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд, цахилгаан  тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх, 2024 оны 11 дүгээр сараас эхлэн импортын тээврийн хэрэгсэлд НИТХ-ын шийдвэрээр дугаар олгохгүй байгаа ба үүнтэй холбоотойгоор цахилгаан машинд дугаар олголтын хязгаарлалтаас чөлөөлөх сайдын тушаал гарсан.

Мөн үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, нэмэлт цэнэглэгч эх үүсвэртэй тээврийн хэрэгслийг  хамруулна. Харин Тоёота приус, акуа гэх мэт хос хөдөлгүүртэй автомашин үүнд хамаарахгүй. Улсын хэмжээнд 2215 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй болон рийв хөдөлгүүртэй 72 ширхэг байна. Мөн нийт 1,3 сая тээврийн хэрэгсэл байгаагийн 553 мянга нь хосолмол хөдөлгүүртэй. Тэдэнд ногоон дугаар олгохгүй хэмээн мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18