Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн даргатай санал солилцлоо

Б.Хонгорзул
2026/05/01

Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн даргатай бүсчилсэн хөгжлийн бодлого, судалгаа шинжилгээний салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо

БНХАУ-ын Цинхау их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Цинхуа их сургуульд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр мэргэжилтнүүдийг бэлтгэх, хамтарсан судалгаа хийх асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын анхны их сургуулиудын нэг, инженерчлэл, технологи, компьютерийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, төрийн бодлого, эдийн засаг, олон улсын харилцаа, бүсчилсэн хөгжлийн чиглэлээр улсдаа болон тив дэлхийд тэргүүлдэг Цинхуа их сургуулийн Зөвлөлийн дарга, профессор Чиу Юун нарын удирдлагууд болон  Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюан нарыг хүлээн авч уулзлаа. 

Шадар сайд Н.Номтойбаярын зүгээс Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд залуу мэргэжилтэн, судлаач, төрийн албан хаагч, инженерүүдийг Цинхуа их сургуулийн сургалтын хөтөлбөрт хамруулах, тэтгэлэг болон зорилтот сургалтад хамруулах талаар санал солилцлоо. Түүнчлэн, чөлөөт бүс, боомт, хот байгуулалт, логистик, байгаль орчны салбарт тус их сургуультай хамтарсан судалгаа шинжилгээ хийх чиглэлээр уулзалт хийв.

Цинхуа их сургуулийн Зөвлөлийн дарга, профессор Чин Юун БНХАУ нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд тус их сургууль нь энэ бодлогыг бүрэн дэмжиж, боловсон хүчин бэлтгэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд болон судалгааны хүрээлэнгүүдийг байгуулан ажилладаг туршлагатай гэдгийг тодотголоо. Тиймээс Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг онцлов.

Цаашид Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.



0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18