Бусдад 1,8 тэрбум төгрөгийн давуу байдал олгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, хэргийг прокурорт хүргүүлэв

Л.Бямбажав
2026/04/30

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 4 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 946 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 5 хэрэгт нийт 20 объектод нэгжлэг хийж, 12 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс оролцон илүү оноо нэмж өгсөн, гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн ба зохих шаардлагыг хангахгүй этгээдийг ажилд томилж эдийн засгийн давуу байдал олгосон, бусдын банкны картаар гүйлгээ хийж хувьдаа завшсан, төрийн өмчит компанийн техник хэрэгслийг түрээслүүлсэн орлогыг өөртөө зарцуулсан, гадаадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал бий болгохоор амлан хахууль авсан зэрэг эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.

Удирдах албан тушаалтан “Т”, “Б” нар албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж бусдад 1,8 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, 291,1 сая төгрөгийн орон сууц худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрээ үндэслэлтэй  болохыг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, дээрх 1,8 тэрбум төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, энэ үйлдлийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан байж болзошгүй хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр