Марафоны өдөр шинэ хувцас өмсдөггүй

Б. Пагамдулам
2026/04/29

Улаанбаатар марафон нь жил бүр зохион байгуулагддаг бүх нийтийн гүйлтийн томоохон арга хэмжээ бөгөөд нас, мэргэжил үл харгалзан хэн бүхэн оролцох боломжтой. Энэ жилийн бүртгэл тавдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх ба Улаанбаатар марафон тавдугаар сарын 23-нд зохион байгуулагдана. 

Гүйдэг Моги нэрээр олонд танигдсан Хэт холын зайн гүйлтийн ОУХМ Ж.Баатарболд  "Марафон"-д оролцох гэж буй хүмүүст дараах чухал зөвлөгөөг өгчээ. Тэрээр "Улаанбаатар марафонд гүйх гэж байвал уншаарай"

Юуны өмнө гүйлтийн замаа урьдчилан судлах хэрэгтэй. Энэ жилийн маршрут шинэчлэгдсэн тул биеэр очиж танилцах нь зүйтэй. Хувцас, гутлын хувьд хамгийн чухал нь эвтэйхэн, өмнө нь өмсөж дассан пүүз сонгох бөгөөд марафоны өдөр шинэ хувцас өмсөхөөс зайлсхийхийг зөвлөж байна.

Чухал зөвлөгөө: Марафоны өдөр шинэ хувцас өмсдөггүй!


Шингэний дутагдалд орохоос сэргийлж өмнөх өдрүүдэд бага багаар ус сайн уугаарай. Гүйж байх үед шөрмөс татахаас сэргийлж үзэмний шүүс, электролит уухыг зөвлөж байна. Электролит гэхээр манайхан сайн мэддэггүй. Бараг л хросол гэсэн үг л дээ. Эмийн сангуудаас асуувал хэлээд өгнө.

Гүйгчид марафоны өмнөх өдрүүдэд тахианы махтай будааны зутан, шпагети, цуйван, торт гэх мэт нүүрс усаар баялаг хоол иддэг ба энэ нь машинаар бол банкаа дүүргэж байна гэсэн үг юм. Гэхдээ 5км, 10км-т аажуухан яваад ороод ирэх гэж байгаа бол ингэж их идэх хэрэггүй. Ердийн үеийн хоол ундаа идэхэд болно.

Алкохол хэрэглэхийг хориглоно! Хэрэв өмнөх өдрүүдэд хэрэглэсэн бол гүйх хэрэггүй.

Гүйлтийн үеэр эхнээсээ хэт хурдлахгүй, өөрт тохирсон жигд хэмнэлээр гүйх хэрэгтэй. Урт зайд оролцогчид ус, энергийн нэмэлт бүтээгдэхүүнийг бага багаар хэрэглэж, биеэ зөв зохицуулах нь чухал. Мөн гараанаас өмнө бие халаалт, сунгалтын дасгал хийх нь бэртлээс сэргийлнэ.

Гараанд гарахаас өмнө бие засаж авах нь маш чухал.

Бие халаалт: Гараанд гарахаас өмнө 5-15 минут зөөлөн шогшиж биеэ халаагаад, дараа нь сунгалтын дасгал хийвэл бэртэл гэмтлээс сэргийлж чадна. Халаалт хийснээр таны зүрх судасны үйл ажиллагаа гүйлтийн үеийн ачаалалд бэлэн болдог бол сунгалт нь булчин шөрмөсийг гүйх үедээ маш сайн сунаж, агших бэлтгэл болж өгдөг.

Гүйлтээ хэмж: Ухаалаг цаг юм уу, гар утсаа ашиглан гүйлтээ хэмжээрэй. Strava гэдэг апп утсан дээрээ татаж суулгаад гүйлтээ хэмжээрэй.

Таны өрсөлдөх ёстой ганц хүн бий. Тэр бол та өөрөө. Таны урд яваа, ард яваа гүйгчид таны өрсөлдөгч огтхон ч биш. Тиймээс зөвхөн өөртэйгөө нүүр тулж, өөрийнхөө хувийн амжилтыг ахиулахын төлөө л тэмцээрэй.

Гүйж дууссаны дараа:

Бариан дээр дурсгалын зургаа сайтар даруулж аваарай. Тэрхүү цаг хугацаа бол дахин давтагдахгүй мөч юм. Дараа нь нойтон хувцсаа бүрэн солиод, хуурай хувцсаа заавал өмсөөрэй. Хөлсөө биедээ шингээж, хатаах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Улмаар 30 минутын дотор багтаан уургаар баялаг буюу махтай, шөлтэй хоол идээрэй. Энэ нь таны ачаалласан булчин шөрмөс богино хугацаанд сэргэхэд маш чухал нөлөөтэй байдаг. Түүний дараа сошиалд зураг мэдээллээ оруулахад анхаараарай.

Улаанбаатар марафонд гүйх нь та бидний жилдээ ганцхан удаа хийдэг ёс заншил мэт үйлдэл байх ёсгүй. Гүйх нь хүнийг насан туршдаа чийрэг биетэй, эрүүл сэтгэл зүйтэй, саруул оюунтай байхад тусалдаг учраас хот сууринд амьдарч буй хүн бүрийн амьдралын салшгүй нэг дадал хэвшил байх ёстой юм байна лээ гэжээ.


0
angry
0
care
0
haha
4
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18