Монгол, Японы хүнс хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны уулзалт Күмамото мужид боллоо

Л.Бямбажав
2026/04/28

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Япон улсын Күмамото мужид албан томилолтоор ажиллалаа.

Томилолтын хүрээнд тус мужийн захирагч Такаши Кимүратай албан ёсны уулзалт хийж, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монголын мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Күмамото мужийг дэмжин ажиллахыг захирагч Такаши Кимүрагаас хүсэв.

Мөн Кюүшү дэх Монгол Улсын Өргөмжит консул Ё.Миишо, Күмамото-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Араки нар хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаанд бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллахаа тэмдэглэн хэллээ.

Түүнчлэн Элчин сайд Б.Баярсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар Кюүшү дэх Монгол Улсын Өргөмжит консул Ё.Миишо, консулын газрын ахлах зөвлөх Т.Аоки, Күмамото-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Араки нарын хамт Күмамото мужийн Хөдөө аж ахуйн хоршоо /JA/-ны Ерөнхийлөгч Т.Миямототой уулзалт хийв. Уулзалтаар Монгол адуу, хонины мах, махан бүтээгдэхүүнийг Японы хүнсний зах зээлд экспортлох, Монгол малын мах, махан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлд Күмамото мужийн Хөдөө аж ахуйн хоршоотой хамтран ажиллах санал тавив.

Күмамото мужийн Хөдөө аж ахуйн хоршооны тэргүүн Т.Миямото Монгол адууны махыг Японы зах зээлд нэвтрүүлэх саналыг талархан хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу импортлогдсон тохиолдолд борлуулалтын сүлжээгээр дамжуулан дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр