Ц.Идэрбат: Дотоодын өндөр технологиор вакцин үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангах чиглэл өглөө

Л.Бямбажав
2026/04/28

“Биокомбинат” 2010 оноос Засгийн газрын тогтоолоор улсын чухал объектын статустай болж, 2020 оноос төрийн өмчит ХХК болон зохион байгуулагджээ. Нийт 198 ажиллагсадтай энэ үйлдвэр жилд 46 нэр, төрлийн 130-133 мянган литр шингэн вакцин, 31-35 сая тун хуурайшуулсан вакцин үйлдвэрлэдэг. 1923 онд байгуулагдаж, 1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар иж бүрэн цогцолбор үйлдвэр болж шинэчлэгдсэнээс хойш 50 гаруй жилийн хугацаанд “Биокомбинат” үйлдвэрт дорвитой шинэчлэл хийгдээгүй аж. Тиймээс барилга байгууламжийн насжилт өндөрссөн, орчин үеийн эм үйлдвэрлэлийн стандартын шаардлагыг хангахгүй болсон, мөн техник, технологийн хоцрогдол, тоног төхөөрөмжийн элэгдэл, хүчин чадал үйлдвэрлэлийн ачааллыг даахгүй болсон зэрэг хүндрэл, бэрхшээл тулгарч байгаа гэнэ. Тухайлбал тус үйлдвэрийн 160 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийн 32,8 хувь нь л шинэчлэгдсэн, 54 хувь нь зайлшгүй шинэчлэх шаардлагатай болжээ. Харин нийт тоног төхөөрөмжийн 13,2  хувь нь аль хэдийнэ ашиглалтаас гарсан байна.  

Улсын болон орон нутгийн төсвийн хараат байдал, мөн нэмэлт орлого олох боломж хязгаарлагдмал байдаг нь компанийн орлого өсөн нэмэгдэх нөхцөлийг хааж байгааг удирдлагууд нь онцоллоо. Эднийх бусад төрийн өмчит компаниудтай харьцуулахад цалин хөлсний үнэлгээ бага, нийгмийн асуудлыг шийдвэрлэх санхүүгийн боломж зэргээс шалтгаалж хүний нөөцийн хомсдолд орж эхэлсэн байна. Тухайлбал, автомат ажиллагаатай PLC (Personal Logic Controller) удирдлагатай тоног төхөөрөмжийн инженер зэрэг нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа гэнэ. Энэ мэтээр бидний мэдэх “Биокомбинат”-д хэн хүний мэдэхгүй олон асуудал бий аж. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр “Биокомбинат” төрийн өмчит ХХК-д ажиллаж, вакцин үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлуудтай нь танилцав. Салбарын сайдын хувьд мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын улс орны эдийн засгийн өсөлтөд эзлэх хувь, хэмжээг өсгөх зорилт тавьж буй. Тиймээс малын эрүүл мэнд, малын гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, халдвар хамгааллын асуудлыг хариуцдаг мал эмнэлгийн салбарт онцгой анхаарал хандуулж байгаа. Малын эрүүл мэнд бол хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал гэдгийг “Биокомбинат” ХХК-ийн хамт олонтой уулзах үеэрээ тэрбээр онцоллоо.  

Ц.Идэрбат: Стратегийн салбартаа төр анхаарал хандуулах ёстой

“Биокомбинат” төрийн өмчит ХХК-ийнхан тулгамдсан асуудлуудаа шийдэх чиглэлээр хоёр ч төсөл боловсруулжээ. Энэ нь 55 сая ам.долларын төсөвт өртөгтэй “Вирусийн гаралтай вакцины шинэ үйлдвэр, лаборатори” төсөл, 3.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Хуурайшуулсан вакцины үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөл юм. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр “Биокомбинат” үйлдвэрийн хүчин чадал сайжирч, бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо, хэмжээ нэмэгдэж, чанар, стандарт сайжирна. Үүнийг дагаад өргөн утгаараа малын эрүүл мэндийн асуудал ч шийдэгдэнэ. Импортын бус эх орны үйлдвэрийн вакцинаар малаа бүрэн дархлаажуулах боломжтой болно. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат дээрх төслүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх саналаа боловсруулахыг чиглэл болгов. 

Мөн дотоодын эрдэмтдийн боловсруулсан технологиор шүлхийн вирусийн өтгөрүүлсэн эсрэг төрөгчийг шингэрүүлэн бэлтгэсэн тосон суурьтай вакциныг үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлэх чиглэл өглөө. Ийнхүү малын вакцинаа үндэсний үйлдвэртээ үйлдвэрлэж, дотоодын лабораторид баталгаажуулах нь олон талын ач холбогдолтой гэдгийг сайд онцлов. Тухайлбал, “Биокомбинат” ХХК-ийн санхүүгийн чадавхи сайжирна. Вакцины импортоор гадаад руу урсдаг олон сая ам.доллар Монголдоо үлдэнэ. Манай улс өөр өөр улсад үйлдвэрлэсан вакциныг худалдан авдаг ч үр дүн нь хангалттай биш байдаг. Энэ сул тал арилна. Түүнчлэн тосон суурьтай вакциныг нэвтрүүлснээр малыг жилдээ хоёр удаа хавар, намрын улиралд вакцинжуулж байгааг өөрчилж, жилд нэг удаа тарилга хийдэг болох аж. Ингэснээр малчдад төвөг чирэгдэл багатай болно. Вакцины чанар сайжирч, дархлааны хугацаа уртасна. Үүнийг дагаад мал эмнэлгийн эмчилгээний хөлсний зардал ч багасна. Энэ мэт тал талын ач холбогдолтой гэдгийг сайд Ц.Идэрбат дурдаж, төр стратегийн чухал салбартаа анхаарал хандуулах ёстойг хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр