Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ

O.Аззаяа
2026/04/28

Прокурорын байгууллага 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,946 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 9,111 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 782 хэрэг шинээр нээж, 393 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 174, Өмчлөх эрхийн эсрэг 87, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 79, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 12, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 7,  Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Эдийн засгийн  гэмт хэрэг тус бүр 6, Авлигын 5, бусад төрлийн гэмт хэрэг 6 байна.

-Х.Б нь “...” үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байхдаа төрийн өмчит болон хувьцаат компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны нэр бүхий 8 тэргүүлэгчтэй бүлэглэн 2022 онд тушаал гарган 8 тэргүүлэгчдэд 31 сая төгрөгийн, өөртөө 7 сая төгрөгийн урамшуулал, хяналтын хорооны дарга Г.Ц-д 5 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг, мөн өөртөө 16,2 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон, хуулийн этгээдийн өмчлөлийн Toyota highlander маркийн тээврийн хэрэгслийг 12,9 сая төгрөгөөр гэр бүлийнхээ хүний өмчлөлд шилжүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- М.Д нь “Х...” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2024 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 49 ширхэг падаанаар 3.5 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр хий бичилт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 359 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,  

- Б.Л нь “Т...” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 6 ширхэг падаанаар 636 сая төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр хий бичилт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 63,6 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Б.М нь 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийн төрсөн эгч Б.Х-ын нэрээр гадаад улс дахь Монгол Улсын консулын газраас гаргуулан авсан буцах үнэмлэхийг ашиглаж, Монгол Улсын хилээр нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,

- Т.Н, А.Ш, А.Х нар нь бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдаас хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Д.Н нь 2025 оны 08 дугаар сард ... “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Н.Б нь 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр "Телеграмм" цахим сувгаар бусадтай холбогдож, сэтгэцэд нөлөөт бодис бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18