Архангай аймаг аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлж байна

O.Аззаяа
2026/04/28

Архангай аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд, малчин кемп хөтөлбөрийн малчид, харилцагч талууд оролцсон “Аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдлаа.

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс 2023 оноос аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлсэн ажлууд болон 2026 онд Цэцэрлэг хотыг аялал жуулчлалын хот болгон хөгжүүлэх зорилтоо танилцууллаа.

Мөн аймгийн аялал жуулчлалын онцлох арга хэмжээ болох “АРА фестиваль-2026” бэлтгэл ажлаа танилцууллаа.

Түүнчлэн “Малчин кэмп” хөтөлбөрийг сайжруулан Gerbook цахим захиалгын системтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь аялал жуулчлалын салбарт дижитал шийдлийг нэвтрүүлж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дараагийн шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм. Одоогоор тус хөтөлбөрт 30 байршилд 60 малчин өрх хамрагдан 2024 оноос хойш дотоод, гадаадын жуулчдыг хүлээн авч, нүүдлийн ахуй соёлыг сурталчилж байна.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд төрийн байгууллагуудын оролцоотой “Нэг цэгийн үйлчилгээ”-г зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, иргэдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр оролцогчид өөрсдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар холбогдох байгууллагуудаас шууд зөвлөгөө авч, шаардлагатай үйлчилгээг газар дээр нь шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн нь онцлог байв.

Аймгийн зүгээс хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилж, энэ удаагийн хамтын ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн эхлэл болгон өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.


0
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18