Азийн элсний спортын наадмаас ОУХМ Э.Шүрэнцэцэг хүрэл медаль хүртлээ

Л.Бямбажав
2026/04/25

10 жилийн дараа эргэн ирсэн Азийн элсний спортын наадамд оролцож буй Монголын багийн хоёр дахь медалийг олон улсын хэмжээний мастер Э.Шүрэнцэцэг эх орондоо авч ирлээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон тэрбээр эхний тойрогт хийлсэн бол шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Ли Юү Жиныг ялж, улмаар хагас шигшээд Филиппиний Рамирез Эннид 5:2-оор ялагдсан юм. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Тайландын Сингчалад Нучанатыг 8:2-оор буулган авснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болжээ. Түүний хувьд 2024 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. Азийн элсний спортын VI наадмын жюү жицүгийн тэмцээн дууссан бөгөөд манай тамирчид хоёр хүрэл медальтай өндөрлүүлж байна. Уг наадамд жюү жицүгийн олон улсын шүүгч Б.Буяндэлгэр, Т.Мөнх нар шүүгчээр ажиллажээ.

Үүнээс гадна тус наадмын хөнгөн атлетикийн тэмцээний уртын харайлтын төрөлд хүч сорьсон МУБИС-ийн оюутан Б.Сувд-Эрдэнэ 45 орны 23 тамирнаас 5.07 метр харайснаар  11 дүгээ  байрт шалгарсан байна. Манай тамирчны хувьд Монголын бүх ард түмний наадмын гурван мөнгө, нэг хүрэл, Зүүн Азийн лигийн мөнгө, УАШТ-ий алт, мөнгөн медальтай тамирчин юм.

Өнөөдөр буюу Азийн элсний спортын наадмын дөрөв дэх өдөр бөөрөнцөг түлхэлт, элсний волейболын тамирчид тэмцээндээ оролцож байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр