Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой

O.Аззаяа
2026/04/23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Туулын хурдны замын талаар миний байр суурь маш тодорхой. Хурдны зам бидэнд хэрэгтэй. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ хугацаа алдсанаар асар их хэмжээний эдийн засгийн хохирлыг учруулж байна. Авто замын түгжрэлээс шалтгаалж бид хамгийн багадаа гурван цагийг машин дотроо үр ашиггүй өнгөрөөдөг. Үүнээс шалтгаалсан хүний эрүүл мэндийн асуудал ч мөн хөндөгддөг. Цаг алдалтаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон хохирлуудтай өдөр бүр тулгарч байна. Байгаль, экологийн асуудал мэдээж чухал. Эсэргүүцэж байгаа иргэдийг буруутгахгүй. Гагцхүү уг төслийг байгаль орчин талдаа зохистой байдлаар шийдэж болно. Өчигдөр ЗГ-ийн хуралдаанаар Ерөнхий сайд энэхүү төслийг “Хууль хяналтын байгууллага дүгнэлт гаргатал түр хойшлуулъя” гэж мэдэгдсэн. Хууль хяналтын байгууллага нэн яаралтай шалгах хэрэгтэй. Үүний ард авлига, тендерийн асуудал, хулгай зэрэг хууль бус зүйл байгаа эсэх асуудлуудыг нэн даруй шалгаж, байгаль, экологи талдаа зөв зохистойгоор шийдэх хэрэгтэй. Төслийг хурдан урагшлуулах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлье” гэв.


2
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18