С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал

Б. Пагамдулам
2026/04/22

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.22) Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзаж, тус зөвлөлийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо. 

Уулзалтын үеэр тэрбээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлсэн болон 2022 онд Шүүхийн багц хуулиудыг баталсан туршлагаа онцолж, хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэв. 




Мөн Шүүхийн тухай хууль хэрэгжээд таван жил болж буйтай холбогдуулан үр дагаврын үнэлгээ хийж, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийн саналыг УИХ-д ирүүлэхийг онцоллоо.

Пүрэвдоржийн Золзаяа зөвлөлийн үйл ажиллагаа, шинэтгэлийн үр дүн, тулгамдсан асуудлыг танилцуулж, хэрэг хуваарилалтыг нөлөөнөөс ангид шийдвэрлэх, шүүх хурлыг нээлттэй болгох зэрэг ахиц гарсныг дурдав.

Харин шүүхийн байр, дэд бүтэц, хүний нөөц, цахим системийн хөгжүүлэлт зэрэгт анхаарах шаардлага байгааг онцолсон бөгөөд зарим шүүх байргүй, түрээсийн нөхцөлд ажиллаж буйг мэдээллээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга шүүхийн хараат бус байдал, хариуцлагын тэнцвэрийг хангах хүрээнд шаардлагатай эрх зүйн дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ илэрхийллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18