Х.Нямбаатар: Туулын хурдны зам тавигдвал Х.Нямбаатарын улс төрийн карьер дийлдэхгүй гэсэн айдсууд нийлээд их байна

Б. Пагамдулам
2026/04/22

БОУАӨЯ-наас түр зогсоогоод байсан Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх зөвшөөрлийг олгосон. Харин Ардчилсан намын зүгээс “Туулын хурдны зам”-ын ажлыг бүр мөсөн зогсоож, хууль зөрчсөн гэх албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардаад буй. 

Энэ асуудалтай холбоотой Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим ийн мэдэгджээ. Тэрээр 

"Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, сошиалыг бүхэлд худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж их бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэж байгаагаа эрхэм Улаанбаатар хотын иргэддээ сонордуулж байна. 

Туулын замын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ өнгөрсөн жил бүх мэргэжлийн байгууллагуудаар батлагдсан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер 3 удаа зарлаж, хамгийн боломжит санал өгсөн, туршлагатай гүйцэтгэгчийг хуульд нийцүүлж сонгон шалгаруулсан болно. Гүйцэтгэгчид хуульд нийцүүлж банк, даатгалын баталгааг үндэслэж урьдчилгаа төлбөр өгсөн.

 Цаашид гүйцэтгэлээр санхүүжилтийг шуурхай олгож байж төсөл хугацаандаа орно. АНам зогсооё гэдэг сөрөг хүчний увайгүй шаардлага тавьж ард иргэдээ боддоггүй хийрхсэн улс төр хийж байна. Ямарч ШУ-ны үндэслэлгүй муйхар шаардлага. АН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Туулын зам гэж дурьдсан атлаа увайгүй улс төр хийж байна. 

Манай намын зарим бүлэглэл Туул тавигдвал Нямбаатарын улс төрийн карьер дийлдэхгүй гэсэн айдсууд нийлээд асар их хөрөнгө хүч хаяж хөлсний жагсагчид, сошиал багуудын ажиллуулж байна. Надад та бүгдийн бодож байгаа шиг элдэв амбиц алга гэдгээ атаархагчид, сөрөг хүчиндээ илэрхийлье. Надад ганцхан амбиц байна. Тэр нь Улаанбаатарыг түгжрэлгүй утаагүй болгох юм.

Яг нэг жилийн өмнөх технологиор үр хүүхэд рүү минь хүртэл дайрч давшилж эхэлж байна. Яасан их эрх мэдэл, хөрөнгөө хамгаалахаар улайрч байна аа та нар. Улсын хөгжил, ард түмний эрх ашгаа бага атугай бодооч ээ бүлэглэлүүд, МАНАНуудаа. Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ.

Манай намын зарим бүлэглэл Туул тавигдвал Нямбаатарын улс төрийн карьер дийлдэхгүй гэсэн айдсууд нийлээд асар их хөрөнгө хүч хаяж хөлсний жагсагчид, сошиал багуудын ажиллуулж байна. Надад та бүгдийн бодож байгаа шиг элдэв амбиц алга гэдгээ атаархагчид, сөрөг хүчиндээ илэрхийлье. Надад ганцхан амбиц байна. Тэр нь Улаанбаатарыг түгжрэлгүй утаагүй болгох юм.

Яг нэг жилийн өмнөх технологиор үр хүүхэд рүү минь хүртэл дайрч давшилж эхэлж бна. Яасан их эрх мэдэл, хөрөнгөө хамгаалахаар улайрч бнаа та нар. Улсын хөгжил, ард түмний эрх ашгаа бага атугай бодоочээ бүлэглэлүүд, МАНАНуудаа.
Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ" гэжээ.




3
angry
0
care
3
haha
9
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18