Байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонгохыг дэмжлээ

Б. Пагамдулам
2026/04/22

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 17-ний өдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. 

УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс УИХ-ын даргатай зөвшилцсөний үндсэн дээр тус зөвлөлийн дарга П.Ганзоригийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн талаар УИХ-ын гишүүн П.Наранбаяр танилцуулж, түүний товч намтрыг уншиж сонсгов.

Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг олон том салбарыг хариуцдаг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшиж буй П.Ганзоригийг дэмжиж байгаагаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат илэрхийлж, нийгмийн салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлс, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлууд өнөө хэр шийдлээ хүлээсээр байгааг сануулсан юм. Тэрбээр хүн амын болон нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар ямар байр суурь баримталж байгааг нь Байнгын хорооны даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн П.Ганзориг болон УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс асууж, хариулт авлаа. Мөн УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Найдалаа нар үг хэлж, амжилт хүсэв.

УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгох тухай УИХ дахь ХҮН намын зөвлөлийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 94.1 хувь нь дэмжсэн учир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18