Монголын боксын өсвөрийн тамирчид хамтарсан бэлгэл сургуулилтад хамрагдахаар Узбекистан улсыг зорилоо

Л.Бямбажав
2026/04/21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд үүний дотор өсвөрийн боксчдын харилцан хамтарсан бэлтгэл сургуулилт зохион байгуулах байв. Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Биеийн тамир, спортын зөвлөх Ш.Амарсайхан ахалж, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Есүхэйбаатар, Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлага дор Монголын боксын өсвөр үеийнхний 15 тамирчин Узбекистан улсад хамтарсан бэлтгэл сургуулилтад хамрагдахаар тус улсыг зорив.

Тэд боксын олимп, дэлхийн хошой аварга, Ази тивийн гурван удаагийн алтан медальт Баходир Джалоловын нэрэмжит боксын төрөлжсөн сургуульд есөн хоногийн хугацаанд өндөржүүлсэн бэлтгэл сургуулилтад хамрагдаж, улмаар тус улсын нийслэл Ташкент хотод тавдугаар сарын 1-15-ны өдрүүдэд болох өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Хоёр улсын өсвөрийн боксчдын эхний хамтарсан бэлтгэл сургуулилтыг 2025 оны зургаадугаар сарын 22-ноос долоодугаар сарын 15-ны хооронд Хандгайт дахь “Их тамир” цогцолборт зохион байгуулахад Узбекистан улсаас гурван дасгалжуулагчийн удирдлага дор 14 тамирчин бэлтгэл сургуулилт хийсэн билээ.

Тэрхүү хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгсөөр байна. А.Алтанзул хамтарсан бэлтгэл сургуулилтын дараа Олон улсын хүүхдийн спортын наадмаас алт, Азийн АШТ-ээс мөнгө, “Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадмаас хүрэл медаль хүртсэн бол М.Цэлмэг Олон улсын хүүхдийн спортын наадмаас хүрэл, БНХАУ-д зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс алт, УАШТ-ээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл гардсан байна. Мөн Х.Батнаран УАШТ-ээс алт, Олон улсын хүүхдийн спортын наадмаас хүрэл, “Бүс ба зам” тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр