“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ

O.Аззаяа
Өчигдөр

Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч өнцгөөс задалж, орчин үеийн театрын хэлээр илэрхийлэх “Үнэний хаан Будда” жүжгийн төслийг Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ) эхлүүлэхэд бэлэн болжээ.  

Орчин үеийн нийгэмд тулгамдаж буй ёс зүйн дутагдал, сэтгэлзүйн дарамт, төрийн түшээдэд үгүйлэгдэж буй дээд суртахууны тухай “Үнэний хаан Будда” жүжигт хөндөн тавих ажээ. Жүжигг Бурхан багшийг хорвоо ертөнцийн зүй тогтол, утга учир, мөн чанарыг таньсан бодит хүн хэмээх өнцгөөс нээн харуулах ба Буддагийн дүрийг бүтээх жүжигчнийг тодруулах ажил нээлттэй эхэлж байна.  

Бурхан багш хүний амьдралын зорилгыг мөнх бусын орчлонд хүсэл шуналаа ялан дийлж, сэтгэлээ ариусгах хэмээн номлодог бол Эртний Грекийн сэтгэгч Аристотель театрын урлагийн зорилгыг “Хүний сэтгэлийг ариусгах үйл хэрэг” хэмээн тодорхойлжээ. Хүн төрөлхтний ирээдүй, оюун санааг ариусгах тангарагтай Буддизмын гүн ухааны охь шимийг энэ жүжигт нийлмэл урлагийн олон талт хэлбэрээр тусган харуулахаар уран бүтээлчид ажиллаж байна.

“Үнэний хаан Будда” жүжгийн төслийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар санаачлан, 2015 оноос эхлэн судалгааны ажлыг хийжээ. Уг төсөлтэй танилцсан Дээрхийн гэгээнтэн “Олны сонорт хүргэх цаг нь болжээ” хэмээн айлдсан байна. Үндэсний оюун санааны сэргэн мандалтад хөтлөх “Үнэний хаан Будда” жүжгийн төсөлтэй хамтран ажиллах байгууллага болон хувь хүмүүсийн өмнө төслийн үүд хаалга нээлттэй ажээ.  


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18