Иргэд төрийн өмчийг хянадаг болохын тулд сайн хууль батлахыг шаардах эрхтэй

O.Аззаяа
Өчигдөр

Өнөөдрийн баялгийн тэгш бус хуваарилалтыг харвал Төрийн өмчийн хууль үүргээ гүйцэтгэж чадаагүй талаар тус хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байгаа УИХ-ын ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг нээлттэй хэлэлцүүлэг дээр хэлсэн нь анхаарал татаж байлаа. Тэгвэл энэ сарын эхэнд хийж байсан хэлэлцүүлгийнхээ хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ лхагва гаригт зохион байгуулахаар болжээ. Төрийн ордонд болох "Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба өмч хувьчлал" сэдвийн хүрээнд болох энэхүү хэлэлцүүлэг ихэд анхаарал татаж байна. Өнгөрсөн хугацаанд төрийн үнэ цэнтэй өмчүүд орон нутагт үнэгүйдэж ирсэн харамсалтай түүх бий. Түүхийн олдворууд, музейн эд өлгийн зүйлс гээд орон нутгийн эрх дархтны гараар ороод шамшигдсан нь цөөнгүй. Үүнийгээ хянах, бүртгэх тогтолцоо сул, хяналт багаас нийтийн өмч алдагдаж, хэн нэгэн эрх мэдэлтэн завшиж ирсэн. Тийм ч учраас энэ талаар шүүмжлэлтэй ярьж байгаа О.Номинчимэг гишүүн “Эрдэнэсийн сангаа хүртэл нийтийн өмчид бүртгэж аваагүйгээс хосгүй үнэт олдворууд хүртэл эрх мэдэлтнээр дамжиж, иргэдийн гар дээр явж байдаг болсон. Хяналтын механизм байгаагүй нь системийн авлига үүсэх шалтгаан хүртэл болжээ” гэж хатуу хэлсэн биз ээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээр өмч хувьчлалын асуудлыг ч хөндөх юм байна.
Өмч хувьчлалууд явагдаад байдаг гэхдээ үнэлсэн үнэлгээнээсээ бага өртгөөр зарагдах, хувьчлалын үеэр амалсан амлалт буюу нэмж хөрөнгө оруулах үйл ажиллагаа нь хийгдсэн эсэхийг огт хянахгүй явж ирсэн. Менежментийн хувьчлал гэж бараг бэлэглэлийн гэрээ шиг хувьчлалууд явагдаж, томоохон их дээд сургуулиудыг зуугаадхан сая төгрөгөөр зарсан асуудлууд ч байдаг. Энэ мэт асуудлууд нь төрийн өмч гэдэг дарга, мэдэлтнүүдийн өмч гэсэн ойлголт бий болоход хүртэл хүрчээ. Харин энэ удаад хуулийг өргөн хүрээнд харж, дараагийн завхралуудаас сэргийлэх хяналтыг бий болгох нь гэсэн хүлээлт олон нийтэд төрөөд байгаа юм. Олон нийтэд нээлттэй хэлэлцүүлгүүд хийж, мэргэжлийн хүмүүс судлаачдыг урьж, үгийг нь авч байгаа бөгөөд ажлын хэсэгт багтсан гишүүд ч анхаарч ажиллаж байгаа нь анзаарагдаж байгаа. Нийтийн өмч бол хэн нэгэн дарга, тэдний танил талын өмч биш харин Монголын иргэн бүрийн өмч учраас бүгд энэ хууль батлагдах үйл явцыг анхааран харж, хэлэлцүүлгүүдэд нь оролцоод явах ёстой. Өмчөө хянахын тулд сайн хууль батлахыг энэ үеэр шаардах ч ёстой. Тиймээс дараахь хаягаар нэвтэрч, бүртгүүлээд хэлэлцүүлэгтээ оролцоорой. Бүртгүүлэх линк нь: "Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна

https://www.parliament.mn/nn/7...


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18