“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

O.Аззаяа
Өчигдөр

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ зохион байгуулна. Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм. Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй оролцогч гүйхээр бүртгүүлээд байна. Иймд марафонд гүйх оролцогчдод зориулан бэлтгэлийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Марафонд амжилттай оролцохын тулд бэлтгэлээ зөв хангаарай:

- Тогтмол бэлтгэл хийж тэсвэрээ нэмэгдүүлээрэйМарафонд оролцохын өмнө тогтмол гүйлтийн бэлтгэл хийх нь хамгийн чухал. Алсын зайг аажмаар нэмэгдүүлж, биеэ ачаалалд дасгах нь гэмтлээс сэргийлж, гүйцэтгэлийг сайжруулна.

- Шингэний дутагдлаас сэргийлж, ус тогтмол уугаарайГүйлтийн явцад биеийн шингэний тэнцвэрийг хадгалах нь тэсвэр, эрч хүчид шууд нөлөөлдөг. Маршрут дагуух усны цэгүүдийг ашиглан тогтмол ус ууж, биеэ сэргэг байлгаарай.

- Тохиромжтой гутал, хувцас сонгох нь амжилтын нэг хэсэгГүйлтийн гутал, хувцас нь таны тав тух, гүйцэтгэлд чухал нөлөөтэй. Өмнө нь өмсөж дассан, биед эвтэйхэн хувцсыг сонгож, шинэ зүйл туршихаас зайлсхийхийг зөвлөж байна.


0
angry
0
care
1
haha
2
liked
3
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18