Дорнод аймагт 2026 онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 5,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төслийг хүлээн авч эхэллээ

O.Аззаяа
Өчигдөр

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас #2026_онд_орон_нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia болон #ДОРНОД_аймгийн_Засаг_даргатай “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ”-г байгуулсан.

Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр https://sme.gov.mn/login-аар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
- Эхлэх: 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 08:30 цагаас
- Дуусах: 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
- Зээлийн зориулалт, хугацаа: Үндсэн хөрөнгийн зээл 8 жил, Эргэлтийн хөрөнгийн зээл 5 жил
- Зээлийн хүү : 5 хувь (жилийн)

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР.
Хүнсний үйлдвэр
- Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах;
- Мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах;
- Даршилсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
- Хөнгөн үйлдвэр
- Мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
- Оёмол болон гар урлал бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
- Хог, хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл;
- Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
- Барилгын материал үйлдвэрлэл;
- Хэвлэлийн үйлчилгээ;
- Сав, баглаа, боодлын үйлдвэрлэл;

Газар тариалан
- Төмс,хүнсний ногоо тариалах, агуулах, зоорь;
- Модны үр үрсэлгээ, жимс, жимсгэний аж ахуй;
- Хүлэмжийн аж ахуй
- Хүнсний ногоо, малын тэжээл тариалах, хураах техникийн түрээсийн үйлчилгээ;

Мал аж ахуй
- Эрчимжсэн аж ахуй;
- Туслах аж ахуй /зөгий, гахай, тахиа/;
- Малын тэжээлийн үйлдвэрлэл;
- Мал эмнэлэгийн үйлчилгээ;
- Мал үржүүлэх технологийн үйлчилгээ;
- Малын тэжээл бордооны үйлдвэр;

Үйлчилгээ
- Аялал жуулчлал, хоол боловсруулах.

ЧИГЛЭЛ:
- Нийслэлээс орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж;
- Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
- Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
- Хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч;
- Цагаан алт хөдөлгөөн;
- Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян;
- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал.

ХОЛБОО БАРИХ УТАС: 77485555-1 Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн газар.
Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар70585111 , 80368080

Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18