Монгол Улсын Ерөнхийлөгч Казакстан Улсад 20 жилийн дараа айлчлахаар мордлоо

O.Аззаяа
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийх гэж байна.   Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. 

Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Казахстан Улс 1991 оны 12 дугаар сарын 16-нд Зөвлөлтийн БНУ-уудаас хамгийн сүүлд тусгаар тогтнолоо зарлаж, 1997 онд нийслэлээ Астанад шилжүүлсэн. 1991 оноос дэлхийн казах үндэстнүүдийг язгуурын нутагтаа ирүүлэх бодлого явуулсан нь казах хэл, соёлын дархлааг нэмэгдүүлэх, казах хүн амыг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлсөн. Казахстаны хүн амын 70 гаруй хувийг казах үндэстэн бүрдүүлж байна. Оросууд хасаг цэргээс ялгахын тулд казахуудыг Киргиз гэдэг байснаас улбаалан 1920 онд “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Киргиз Улс” гэж байгуулсан ч 1925 онд “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Казах Улс” болгон Киргизээс салгаж байгуулсан байдаг. 1936 онд автономит эрхийг нь авч “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах Улс” болгосон. 

Казахстан Улс Ерөнхийлөгчийн засаглалтай (1995 оны Үндсэн хууль). Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 2022.09.16-нд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 7 жил болгосон. Одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев (2022.11.20-нд 7 жилээр дахин сонгогдсон.   Сенатын  дарга Маулен Сагатханович Ашимбаев (2020.05.04-нөөс), Мажилисийн дарга Ерлан Жаканович Кошанов (2022.02.01-нээс).  

Парламент Сенат (Дээд танхим), Мажилис (доод танхим) гэсэн байнгын үйл ажиллагаатай 2 танхимаас бүрддэг. Сенатын танхим 50 суудалтай бөгөөд 40 гишүүнийг мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонгож, 10 гишүүнийг, үүний 5 гишүүнийг Казахстаны Үндэсний Ассамблей-ээс Ерөнхийлөгч томилдог. Бүрэн эрхийн хугацаа 6 жил. 3 жил тутамд 50% сонгогддог. Мажилисийг 2022 оны ҮХ-ийн өөрчлөлтөөр 98 суудалтай болгосон, 70 % пропорциональ системээр намын жагсаалтаар, 30% мажоритар системээр жижиг тойргоос сонгогддог. Бүрэн эрхийн хугацаа 5 жил. 

2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх Шинэ Үндсэн хуулиар хоёр танхимтай парламентыг халж, нэг танхимтай, 145 гишүүнтэй “Курултай”-г байгуулахаар болсон. 

ДНБ-ий хэмжээ 2025 онд 6.5 хувиар өсөж 300 тэрбум ам долларт хүрсэн.   Нэг хүнд ноогдох ДНБ 2025 оны байдлаар 14,700 ам.доллар байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18