Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье

Б. Пагамдулам
2026/04/19

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дулааны IV цахилгаан станц-т ажиллаж, салбарын нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцжээ. Түүний хамтаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон холбогдох албаныхан оролцсон байна.

ДЦС-4 нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 49 хувь, Улаанбаатар хотын дулааны 55.2 хувийг хангадаг, системийн оргил ачааллыг үүрдэг стратегийн чухал байгууламж юм.

Станцын удирдлагууд 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, хүчин чадал, шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар танилцуулжээ. Тус станц өндөр ачаалалтай ажиллаж, импортын эрчим хүчний зардлыг бууруулан бодит хэмнэлт гаргасан байна.

Гэсэн ч дулааны эрчим хүчийг өртгөөс доогуур үнээр нийлүүлж буйгаас алдагдал хүлээж, тарифын шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо. Хэрэв одоогийн нөхцөл үргэлжилбэл алдагдал цаашид нэмэгдэх эрсдэлтэй байна. Мөн их хэмжээний зээл, засвар шинэчлэлийн санхүүжилтийн хэрэгцээ тулгамдаж байгаа бөгөөд өвлийн оргил ачааллыг найдвартай давахын тулд яаралтай хөрөнгө оруулалт шаардлагатайг дурдав.

Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний салбарын шинэчлэлийг цогцоор хэрэгжүүлэхээ мэдэгдэж,

  • яаралтай засвар үйлчилгээний санхүүжилтийг шийдвэрлэх
  • шинэ эх үүсвэрүүд барих
  • үнэ тарифыг үе шаттай шинэчлэх
  • салбарын ил тод байдал, засаглалыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

Түүнчлэн өвлийн бэлтгэлийг хангах хүрээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, эрчим хүчний салбарыг үе шаттайгаар алдагдалгүй, тогтвортой бүтэц рүү шилжүүлэх зорилт тавьж байгааг онцолсон юм.

Харин Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарыг хүнд суртал, өр төлбөр, үр ашиггүй байдлаас гаргаж, ил тод, нээлттэй тогтолцоонд шилжүүлэхээр ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18