Манай улсын нийт сурагчдын 79% нь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ

Б. Пагамдулам
2026/04/19

Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар Боловсролын сайд холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. 2025-2026 оны хичээлийн жилд нийт 1.28 сая гаруй суралцагч буюу Монгол Улсын хүн амын 1/3 нь суралцаж байна. Эдгээр сурагчдын 79% нь дээрэлхэлт байдаг гэж хариулжээ. 

Дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдэд дараах сөрөг нөлөө илэрдэг байна. Үүнд:

  • Сэтгэл түгших, сэтгэл гутрал, ганцаардал
  • Өөртөө итгэх итгэл буурах
  • Хүмүүст итгэх итгэл алдагдах (насанд хүрсэн хойно ч үргэлжлэх эрсдэлтэй)
  • Удаан хугацааны стресс

Үүн дээр урьдчилан сэргийлэх нэгдсэн систем байхгүй, сургуулиуд өөр өөрсдийн хэмжээнд ажиллах, хүүхдийн дуу хоолой хангалтгүй, дата мэдээлэл зөрүүтэй, цахим дээрэлхэлтэд тусгай шийдэлгүй байгаад байна.

Дээрэлхэгч, дээрэлхүүлэгч хүүхдүүд дээр анхаарлаа хандуулдаг ч хөндлөнгийн ажиглагч, мэддэг, мэдсэн мөртлөө мэдээгүй мэт царайлдаг хүүхэд томчуудийн хувьд хамгаалах гэдэг мэдлэг мэдээлэл байхгүй, дуу хоолойгоо өргөхгүй байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. 


Иймд дараах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

  1. Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг нэгдсэн хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх
  2. Сургуулиудад хэрэгжүүлэх бодлогын загвар, сургалтын хөтөлбөр бий болгох
  3. Илрүүлэлт, мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлэх
  4. Тодорхой, шаталсан хариу арга хэмжээг хэрэгжүүлэх

Мөн дээрэлхэлттэй тэмцэх 5 тулгуурт тогтолцоо шаардлагатайг онцолж байна. Үүнд:

  • Сургуулийн соёл – Эерэг, аюулгүй орчныг бүрдүүлэх
  • Урьдчилан сэргийлэлт – Сурагчдад чиглэсэн боловсрол, хөтөлбөр
  • Кейс удирдлага – Тухайн тохиолдолд авах хариу арга хэмжээ
  • Хууль эрх зүй – Ялангуяа цахим орчны хамгаалалт
  • Хяналт, үнэлгээ – Илрүүлэлт, бүртгэл, тайлагналын цахим систем

Эдгээрийг цогцоор нь хэрэгжүүлснээр хүүхэд бүр аюулгүй, дээрэлхэлтгүй орчинд суралцах нөхцөл бүрдэх боломжтой юм.





0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18