Шадар сайд Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээг маргаан үүсгэхгүй байх зохицуулалтад онцгой анхаарч ажиллахыг даалгалаа

Б.Нямсүрэн
2026/04/18

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тавдугаар хуралдаан өчигдөр  /2026.04.17/ боллоо. Тус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын бүрэлдэхүүн, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, бэлтгэл ажлын явцын талаар болон бусад холбогдох асуудлыг хэлэлцэв

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын барилдааны үеэр допингийн шинжилгээтэй холбоотой маргаан үүсгэхгүй байх зохицуулалтад онцгой анхаарч, холбогдох асуудлыг судалж, танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмарт даалгалаа. Мөн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуягт хурдан морины уралдааныг стандарт, дүрэм, журмын дагуу зохион байгуулах, уяачид болон салбар холбоодын саналыг зайлшгүй авч тусгахыг онцоллоо.
Түүнчлэн Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын талбайн ариун цэврийн байгууламжийн хүрэлцээний асуудлыг шийдэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, холбогдох стандартад хяналт тавьж, оновчтой зохион байгуулалт хийх асуудлыг хэлэлцлээ. Ийнхүү Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмыг зөв зохион байгуулалттай тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардлагатай ажлуудыг шуурхай эхлүүлж, холбогдох бэлтгэл ажлуудыг хангахыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд даалгалаа.


0
angry
0
care
2
haha
1
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18