Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн хууль батлагдвал үзэл бодлоо илэрхийлдэггүй гишүүдтэй болно

Ц.Цэрэнбадам
2026/04/16

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.16/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжих эсэх санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 56.4 хувийн саналаар тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Энэ асуудалд зарим гишүүдийг ихээр бухимдуулав. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн өөрийн байр сууриа илэрхийлэн мэдээлэл хийлээ. Тэрээр,  "Өнөөдөр Монгол Улсын парламентын түүхэнд их гунигтай өдөр болж байна. Монгол Улс парламентын засаглалтай юу, ерөнхийлөгчийн засаглалтай юу гэдэг хандлага сүүлийн хэдэн хоног үргэлжиллээ. Олон улсын байгууллага, парламентад суудалтай 5 намын 4 нь эсрэг байр сууриа илэрхийлчхээд байхад хүч түрж, зарим гишүүдийг учир битүүлгээр ирүүлсэнгүй.

Магадгүй заримыг хэрэг үүсгэсэн байдлаар ирүүлэхгүй байх шиг байна. Дэмжиж санал өгсөн гишүүдийн хэдэн хувь нь АТГ болон цагдаагийн байгууллагад хэрэг үүссэн байдалтай байна. Хэдэн хүмүүсийг томилолтоор явуулсан байна, гадаад руу явуулсан байна. Кнопоо 7 хоногийн хугацаанд тоолж үзсэн байна. Парламентын засаглалын төлөө байна гэж ярьчхаад яг санал хураахад алга болдог, парламентын үнэт зүйлээс ухарсан УИХ-ын гишүүдийг хэн бэ гэдгийг та бүхэн хараарай" гэх зэргээр олон асуудлыг хөндөв. 



2
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр