С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг хамгаалж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх шаардлагатай

Б. Пагамдулам
2026/04/15

УИХ-ын дарга С.Бямбацогт парламент хоорондын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, хууль тогтоох үйл ажиллагааг иргэнд ээлтэй, судалгаанд суурилсан, эргэх холбоотой, цахим болгоход холбогдох сайн туршлагыг судлах талаар Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух Элчин сайд нарт даалгалаа. Энэ хүрээнд, өөрийн суух болон хавсран суух улс орны хууль тогтоох үйл ажиллагааны дэвшилтэт хандлага, парламентын гишүүдийн хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх механизм болон бусад  тэргүүлэх туршлагаас судалж, богино хугацаанд эргэн мэдээлж ажиллах чиглэл өглөө.

Монгол Улсын Их Хурал одоогийн байдлаар нийт 61 улстай харилцан парламентын бүлэг байгуулж, хамтын ажиллагаагаа олон талт хэлбэрээр өргөжүүлж байна. УИХ-ын дарга хэлэхдээ, парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлж, харилцан айлчлал, хамтарсан хэлэлцүүлэг, цахим уулзалт зэргийг үр дүнтэй зохион байгуулахад дэмжин ажиллах нь чухал гэдгийг онцолсон. Тэрбээр улс хоорондын уламжлалт, найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарах ёстойг тодотгоод, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, соёл боловсрол, аялал жуулчлал болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд анхаарч, харилцан ашигтай хамтын ажиллагааг чухалчлахыг захиж байв.

Уулзалтад оролцсон Элчин сайдууд, УИХ-ын даргыг хүлээн авч уулзсанд талархал дэвшүүлээд, нэн тэргүүнд анхаарч хэрэгжүүлэх ажлуудынхаа хүрээнд товч мэдээлэл өглөө.

Тухайлбал, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван, худалдааны эргэлтийг харилцан ашигтай хэлбэрээр нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлээд, тээвэр ложистикийн харилцааг сайжруулахын тулд хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох асуудлыг судалж байгаа талаараа танилцуулсан.

Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Лхагвасүрэн, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд анхаарч, энэ хүрээнд хөнгөн үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн салбарын нөөц боломжийг бүрэн ашиглах зорилт дэвшүүлснээ дурдлаа. Түүнчлэн ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа хэлэхдээ, Улсын Их Хурлын даргын үүрэг, чиглэлийг биелүүлж ажиллахаа тодотгохын зэрэгцээ парламент хоорондын харилцааг идэвхжүүлж, сайн туршлагыг харилцан солилцоход анхаарна хэмээв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт, гадаад улсад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газрын үйл ажиллагааны тайлан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийн үр дүнг жил бүр УИХ-аар сонсдог болно гэдгийг мэдэгдлээ. 


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18