ИЗНН ардчиллыг хамгаалах зорилгоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй

Б. Пагамдулам
2026/04/15

Өнөөдөр буюу 2026.04.15-нд  Иргэний Зориг Ногоон нам Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж, хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара хэлэхдээ:

“Ёс зүйн дэгийн дэд хорооны дарга Боловсролын зээлийн сангаас 250 сая төгрөгийн зээл авч суралцчихаад одоо хүртэл төлөөгүй, улсаа хохироогоод явж байна. Ийм асуудалтай хүн Ёс зүйн дэгийн дэд хорооны даргын албыг хашчихаад бусад гишүүдийн ёс зүйг шүүх нь хэр зохимжтой вэ. Ардчилал бол манай улсын том ололт. Тийм утгаар парламентын ардчилалтай байх ёстой. Ингэж байж ард түмний дуу хоолой болсон гишүүд ажлаа бүрэн хэрэгжүүлэх боломжтой юм. Тийм учраас ИЗНН ардчиллыг хамгаалах зорилгоор энэ хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна.” гэв.

Нөгөөтэйгүүр, ИЗНН-ын хоёр гишүүн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн санаачилчихаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг яагаад эсэргүүцэж байгаа вэ гэдэг асуудал иргэдийн дунд төрж болно.

“Сонгосон гишүүнээ эргээд буулгах эрх ард түмэнд л байх ёстой болохоос хэн нэгэн дарга, эрх мэдэлтэнд байх ёсгүй. Ард түмний сонголтод нөлөөлөх боломжийг олгож болохгүй. Энэ нь ардчиллыг үгүйсгэж байгаа нэг хэлбэр болно” гэж үзэж байна.

Ярилцлагыг эндээс үзнэ үү.


2
angry
0
care
9
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18