Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

Б. Пагамдулам
2026/04/15

Эдийн засгийн байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордны “Их засаг” танхимд болж, гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанд байнгын хорооны 31 гишүүнээс 17 нь оролцож, 51.6 хувийн ирцтэйгээр эхэлсэн байна. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж даргалж, ирц болон хэлэлцэх асуудлын товыг танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв

Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Уг дүгнэлт нь Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудалтай холбоотой юм.

Илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал танилцуулж, мэргэжлийн нэгдсэн холбоог Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр заасан нь шүүх эрх мэдлийн үндсэн чиг үүрэгт нийцэхгүй, эрх мэдэл хуваарилах зарчмыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн талаар мэдээлжээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд тавих шаардлагыг сайжруулах, төрийн бус байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг онцолсон байна.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив. Тус асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах илтгэгчээр Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэгийг томиллоо.

Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөлд ажлын хэсэг байгууллаа

Мөн хуралдаанаар Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд ахлагчтай, 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг гишүүдийн 64.7 хувь нь дэмжсэнээр баталлаа.

Хууль, тогтоолын хэрэгжилт дунджаар 77.3 хувьтай байна

Хуралдааны төгсгөлд “Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан”-г сонсов. Тайланг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулсан юм.

Танилцуулгад дурдсанаар, 2025 оны жилийн эцсийн байдлаар Улсын Их Хурлын шийдвэрийн хэрэгжилт дунджаар 77.3 хувьтай байна. Харин яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэрэгжүүлж буй 386 шийдвэрийн 1978 заалтын хэрэгжилт 85.3 хувьтай гарчээ.

Гэсэн хэдий ч хэрэгжээгүй 160 заалтын дийлэнх нь удирдлага, зохион байгуулалтын асуудлаас шалтгаалсан бол үлдсэн хэсэг нь санхүү, хөрөнгө оруулалтын хүндрэлтэй холбоотой байна.

Гишүүд тайлангийн чанар, хариуцлагыг шүүмжиллээ

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хууль, тогтоолын хэрэгжилтийн тайланг хэлэлцэж байхад Засгийн газрын танхимын гишүүд оролцоогүйд шүүмжлэлтэй хандсан байна.

Түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодитоор үнэлэх, тайлагналтын чанар, хариуцлагыг сайжруулах шаардлагатайг онцолжээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх шийдвэрийн хэрэгжилт 54.5 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт хэмээн дүгнэж, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг онцолсон байна.

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18