Мопед, скүүтер зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин нэмэгджээ

Б. Пагамдулам
2026/04/15

Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022-2025 онд 6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал:

2022 онд – 50
2023 онд – 305
2024 онд – 532
2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.

2026 оны 4 дүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийт тохиолдлыг хүйсээр нь авч үзвэл 73% (35) нь эрэгтэй, 27% (13) нь эмэгтэй байна.

Осол, гэмтэлд өртөх үедээ замын хөдөлгөөнд ямар тээврийн хэрэгсэлтэй, хэрхэн оролцож байсныг харьцуулж үзвэл:
▪️ Мопедтой зорчих үедээ: 51.8% (27) нь онхолдсон, 37% (10) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн, 3.7% (1) унадаг дугуйтай мөргөлдөж гэмтсэн
▪️ Скүүтертэй зорчих үедээ: 63.6% (7) нь онхолдсон, 36.3% (4) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
▪️ Сурронтой зорчих үедээ: 66.6% (2) нь онхолдсон, 33.4% (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
▪️ Цахилгаан дугуйтай зорчих үедээ 66.6% (2) нь онхолдсон, 33.4% (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
▪️ Явган зорчих үедээ: 50% (3) мопедод мөргүүлж гэмтсэн, 50% (3) сурронд мөргүүлж гэмтсэн байна.

Гэмтэж, бэртсэн хүмүүсийн 12.5% (6) нь хамгаалах малгай өмссөн, 87.5% (42) нь хамгаалах малгай хэрэглээгүй байсан нь толгой, нүүрний гэмтэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.
Мөн 4.2% (2) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд өртжээ.
Осол, гэмтлийн нийт тохиолдлын 27.0% (13) толгойн гэмтэл, 25.0% (12) өвдөг болон шилбэний гэмтэл, 16.6% шагай болон тавхайн гэмтэл, 8.3% (4) бугуй болон гар сарвууны гэмтэл, 8.3% (4) тохой болон шууны гэмтэл, 6.3% (3) хэвлийн гэмтэл, 6.3% (3) мөр болон бугалганы гэмтэл, 2% (1) түнх болон дунд чөмөгний хугарал эзэлж байгаа юм.

Эх сурвалж: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18