Чингэлтэй дүүрэгт нарны эрчим хүчээр сургууль, цэцэрлэгийн цахилгааны зардлыг бууруулах “нартай сургууль” төсөл эхэллээ

Б. Пагамдулам
2026/04/15

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэд бүтцэд бүрэн холбогдоогүй гэр хорооллын бүсийн сургуулиудын ашиглалтын зардлыг бууруулахад чиглэсэн "Нартай сургууль" төслийг 61 дүгээр сургуульд хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр тус сургууль нь сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа шийдсэн дүүргийн хоёр дахь жишиг сургууль болж байна. 

Ерөнхий боловсролын 61-р сургууль нь 974 гаруй сурагчтай төвийн дэд бүтцэд бүрэн холбогдоогүй учраас өнгөрсөн хугацаанд цахилгаан болон хийн түлш ашиглан дулаанаа шийдэж иржээ. Үүний улмаас өвлийн улиралд зөвхөн цахилгааны зардалд л гэхэд 13–15 сая төгрөг зарцуулдаг байна. Энэ нь зөвхөн 61-р сургуулийн асуудал биш бөгөөд дэд бүтцэд холбогдоогүй гэр хорооллын бүсийн олон сургууль, цэцэрлэг мөн адил ийм нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж буй.

Иймд үр ашиггүй урсгал зардлыг бууруулах, хэмнэх зорилгоор Чингэлтэй дүүрэг “Энх Орчлон Хөгжил” ТББ болон "Prime Solar" компанитай хамтран ᠌”Нартай сургууль төслийг эхлүүлж байна. Төслийн хүрээнд нийт 40 кВт нар, 20 кВт.ц батарей хосолсон нарны системийг нэвтрүүлж, дэд бүтцэд холбогдох хугацааг хүлээлгүйгээр одоогийн урсгал зардлыг бууруулахад чиглэх юм. Тухайлбал, тус дүүргийн хэмжээнд л гэхэд төрийн өмчит сургууль цэцэрлэгийн дулаан, цахилгааны ашиглалтын зардалд жилд 8-9 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Иймээс төслөөр дамжуулан ашиглалтын зардлыг бууруулж, хэмнэсэн төсвөөр сургууль цэцэрлэгт чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөжээ.

Төслийн гүйцэтгэгчээр "Prime Solar" компани хөнгөлөлттэй лизингийн үнээр нарны хавтан суурилуулах, систем холболтын ажлыг хийж гүйцэтгэх юм. Өөрөөр хэлбэл сургуулийн одоогийн цахилгааны зардлыг 4 жилийн турш төслийн төлбөрт шилжүүлнэ. Гэрээний хугацаа дуусахад 40 кВт нар, 20 кВт.ц батарей хосолсон нарны систем 100 хувь дүүргийн өмч болж үлдэнэ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард нарны системд шилжсэн 49-р сургуулийн хувьд сүүлийн 3 сарын хугацаанд цахилгааны хэрэглээнийхээ гуравны нэгийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, урсгал зардал хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна.

49, 61-р сургуулиас эхэлсэн энэхүү төсөл амжилттай загвар болж хэрэгжвэл дүүргийн бусад боловсролын байгууллагуудад нэвтрүүлэх боломжтойг төслийг санаачлагчдын зүгээс онцолж байна.


0
angry
0
care
1
haha
2
liked
6
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18