Тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж 2,500 тонн улаанбуудайн үрийг зээлийн нөхцөлөөр олгоно

Б. Пагамдулам
2026/04/15

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд улаанбуудайн үрийн нөөцийг бүрдүүлэх, дутагдлыг нөхөх, тариалан эрхлэгчдийг дэмжих чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.

2026 оны хаврын тариалалтад нийт 50.0 мянган тонн улаанбуудайн үр шаардлагатайгаас аж ахуйн нэгжүүд өөрийн хэрэгцээнд 28.0 мянган тонн, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК 11.2 мянган тонн, нийт 39.2 мянган тонн үрийн нөөцийг бүрдүүлээд байна. Үлдэж буй 12.0 мянган тонн үрийн хэрэгцээг импортоор хангахаар шийдвэрлэж, 22 аж ахуйн нэгжид импортын зөвшөөрөл олгосон. Одоогийн байдлаар 13 аж ахуйн нэгж ОХУ-аас 5,250 тонн улаанбуудайн үр импортлоод байна.

Мөн Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2,500 тонн улаанбуудайн үрийг зээлийн нөхцөлөөр олгохоор ажиллаж байна. Төмсний үрийн нөөцийг бүрдүүлэх хүрээнд нийт 3,000 тонн төмсний үр нийлүүлэх гэрээг үр импортлогч 3 аж ахуйн нэгжтэй байгуулан ажиллаж байна.

Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, дотоодын хангамжийг тогтворжуулах, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор улсын төсвийн 900.0 сая төгрөгөөр шар манжин, шар лууван, хүрэн манжин, байцааны үрийг худалдан авч тариалан эрхлэгчдэд зээлээр олгохоор шийдвэрлээд байна. Одоогийн байдлаар худалдан авалтын үйл ажиллагаа зарлагдан явагдсан бөгөөд үрийн нийлүүлэлтийг хаврын тариалалтаас өмнө тариалан эрхлэгчдэд зээлээр олгоно гэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18