Ц.Ганзориг: Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна гэх ойлголт үндэсгүй

Б.Нямсүрэн
2026/04/12

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хууль санаачилсан. Өнгөрсөн долоо хоногт тус хуулийн төслийг ТББХ УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн юм.  УИХ-аар хэлэлцэх эсэхийг чуулганаар гишүүдээс санал хураах байсан ч ирэх долоо хоногийн Пүрэв гарагт хэлэлцэхээр болж, хойшлогдсон. Учир нь сөрөг хүчин завсарлага авсан юм. Мөн зарим гишүүд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн, ёс зүйг хуульчлах боломжгүй, сонгогчид гишүүдийг эгүүлэн татах эрхтэй гэж үзэж байгаа юм. 

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн талаар Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд ЕТГ-ын ХМА-ны дарга Ц.Ганзоригоос тодрууллаа. 

Тэрээр "Сүүлийн үед уг хуулийн төсөлтэй холбоотойгоор ташаа ойлголтууд бас гарч байна. Дараах агуулгууд хуулийн төсөлд тусгагдаагүй болно. “Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна” гэх ойлголт – ҮНДЭСГҮЙ

Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй. Үндсэн хуулийн цэц гишүүн өөрөө санаачилж “эгүүлэн татах” эрхгүй

Цэц нь зөвхөн Үндсэн хуульд зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянаж, дүгнэлт гаргах бүрэн эрхтэй. Цэцэд улс төрийн шийдвэр гаргах, гишүүнийг эгүүлэн татах санал гаргах эрх байхгүй. Харин энэ асуудлыг Улсын Их Хурал 126 гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд олонхийн саналаар шийдвэрлэнэ. Намын дарга дангаараа гишүүн “эгүүлэн татах” эрхгүй. Жагсаалтаар сонгогдсон гишүүний бүрэн эрх нь тухайн гишүүний мандаттай холбоотой бөгөөд намын даргын болон намын эрх барих дээд байгууллага үзэмжээрээ буюу намын ёс зүйн дүрмээр эгүүлэн татах зохицуулалт хуулийн төсөлд байхгүй. Үндсэн хуулиар ч ийм эрх олгогдоогүй. Харин намын дээд байгууллага санал оруулж, УИХ-д нээлттэй хэлэлцүүлэхэд УИХ-ын ёс зүйн дүрмээр авч хэлэлцэхээр тусгагдсан. Эдгээр агуулгыг хэлэлцэж, засаж сайжруулах эсэх нь Улсын Их Хурал-ын 126 гишүүний онцгой бүрэн эрхийн асуудал юм. Хуулийн төслийн хүрээнд өрнөж буй санал зөрөлдөөн, байр суурийн ялгаа нь хэвийн үзэгдэл төдийгүй, ардчилсан парламентын амин сүнс билээ. Субьектив хандлагаас илүүтэй, эрүүл, үндэслэлтэй мэтгэлцээн өрнөж, олон ургальч үзэл идэвхтэй илэрч буй нь хуулийн чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой, талархал үйл явдал юм. Ирэх 7 хононийн Пүрэв гарагийн чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг зөвхөн УИХ шийдвэрлэнэ" гэлээ. 

 


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18