​АН-ын “ХААН”-аар хэн тодров

Өнөрцэцэг
2026/04/11

Орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж, хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн булаалдахын адилаар Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан хоёр өдөр шөнө тунчиг завгүй хуралдлаа. Элдэв хэрүүл зодоонүй санал хураагаад АРДЧИЛСАН байдлаар ширүүхэн үзэж, гал тогоо барих  “генсек” албажуулчихаж чадсангүй. Дээд шүүхэд бүртгэлтэй дүрмэндээ тусгасан ДЭД дарга нараа ч тодруулж барсангүй. За тэгвэл хэн “хаан” болов гээд тоо бодъёо. 

О.Цогтгэрэл үндсэндээ ХААН болох гэж зүтгэсэн. АН-ыг бусад фракцитайгаа хуваахгүй гэж муйхарласан. АН бол олон толгойтой, олон фракц дээр тогтсон нам гэдгийг тэрээр мартсан, бодохыг ч хүсээгүй. ҮБХ-д олон суудал авсандаа эрдсэн болов уу. Магадгүй доогуур ажилласан хүмүүс нь буруу мэдээлэл өгч, будлиулсан байж ч мэднэ. 

АН 378 ҮБХ-ны гишүүн сонголоо. Энэ 378 эрх мэдэл их. АН-аас УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн гуайг дэвшүүлэхийг баталж, ирэх явахыг нь шийдэх гээд чухал шийдвэрүүдийг гаргах эрхтэй.  Нам дотроо ҮБХ-д хэн олон суудал авсан нь шийдвэр гаргах түвшинд нөлөөтэй гэсэн үг. 

ҮБХ-нд О.Цогтгэрэл олон суудал авсан ч дангаараа шийдвэр гаргах боломжгүй нь түүний зүтгүүлсэн “генсек”, “дэд дарга” зэрэг бүтэлгүйтсэн томилгооноос харагдана. О.Цогтгэрэл дангаараа 50,  Х.Баттулга буюу МоАХ-ны фракц 30,  Л.Гантөмөр буюу Нэг ардчилал 20, Э.Одбаяр, Ц.Туваан, Н.Ганибал нарын "Нэг монгол" 50. Өөрөөр хэлбэл О.Цогтгэрэлийн талд 150 ҮБХ байна. Харин нөгөө талд нь Говь-Алтайн О.Амгаланбаатар, Чингэлтэйн Ц.Баатархүү, Сүхбаатар дүүргийн Х.Болормаа, Д.Энхтуяа нарын 80 ҮБХ. Энэ фракц нэрээ ч өгөөгүй. Ямар дуудлага, дарамтаар нэгдсэн юм бүү мэд. Хүний 20, 20 хүнтэй дөрвөн хүн нийлж фракц байгуулжээ. АН-ын генсект санаатай байгаа С.Баярцогт Женкогийн туслах Ө.Шижирийг урвуулаад, Ж.Баярмаа гэх мэт энд тэндээс бөөгнүүлээд 60 ҮБХ цуглуулжээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин, Ж.Батсуурь, Ш.Бямбасүрэн, П.Мөнхтулга нарын фракц болох Мондэй 66 ҮБХ сугалжээ. За ингээд "О.Цогтгэрэл" ба О."Амгаланбаатар, Б.Пүрэвдорж, С.Баярцогт" болж хуваагдаад 150:200 болж О.Цогтгэрэлийн бодлогууд унаад байж. Монголд нам гэж байхгүй. Харин компаниудын эрх ашгаар ийнхүү хоёр намд хоёр хуваагдал үүссэн. Эндээс бодитойгоор нь харвал АН доторхи МАН-38-ийн тал олонхи болсон байна гэсэн үг. Тэгэхээр ирэх ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас С.Баярцогт дэвшиж магадгүй байна. ҮБХ-нд багтаж чадаагүй хүмүүсийг дурдвал Д.Цогтбаатар, Д.Жаргалсайхан, Ч.Лодойсамбуу, С.Одонтуяа, Д.Ганбат нар мултарчээ. Эндээс дүгнэвэл АН ерөнхийдөө хагаралруугаа явж байгаа харагдана. 







0
angry
0
care
1
haha
4
liked
1
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18