Г.Дамдинням: Гишүүдийг эгүүлэн татах биш хариуцлагажуулах хууль

O.Аззаяа
2026/04/10

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өчигдөр чуулганаар хэлэлцсэн юм. ИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа. Ингэснээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн санал хураалт ирэх пүрэв гариг хүртэл хойшилж Аж үйлвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ. Энэ нь эргүүлэн татах тухай хууль биш, харин хариуцлагыг тодорхой болгож, хариуцлагажуулах тухай хууль юм. Бид ард түмний өмнө хариуцлага хүлээн ажиллаж байгаа учраас хариуцлагатай байх нь зүй ёсны шаардлага билээ. Иймээс уг хуулийн төсөлд дэмжих зүйл ч бий, цаашид хэлэлцэх, сайжруулах шаардлагатай асуудлууд ч байгаа гэж үзэж байна. Хэлэлцүүлгийн явцад эдгээр асуудлыг нягтлан авч үзэж, зөв шийдвэр гаргах нь чухал. Зарим тохиолдолд уг хуулийг “парламентын дархлааг хязгаарлах тухай” эсвэл “гишүүдийг эргүүлэн татах тухай” хэмээн нэрлэж байгаа нь ташаа ойлголт юм. Үнэн хэрэгтээ энэ бол Улсын Их Хурал болон түүний гишүүдийг илүү хариуцлагатай болгоход чиглэсэн хууль юм. Тиймээс энэхүү санаачилга буруу зүйл биш бөгөөд дэмжигдэн батлагдах боломжтой гэж үзэж байна.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18