Шадар сайд Н.Номтойбаяр гадаад улсуудад суухаар томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Б. Пагамдулам
2026/04/10

Гадаад улсад суугаа элчин сайд нар бол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг холбосон итгэлцлийн гол гүүр юм.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр \2026.04.09\ гадаад улсуудад суухаар томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол төрийн дипломат албаны хүндтэй үүргийг гүйцэтгэхээр томилогдсон элчин сайд нарт ажлын амжилт хүсэхийн хамт гүйцэтгэх ажил, анхаарал хандуулбал зохих зарим асуудлын талаар санал солилцлоо.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар, эдийн засгийг зөвшөөрөл, лицензүүдээс хувийн хэвшлийг төрийн хэт оролцоо, хүнд суртлаас чөлөөлөх, татвар бизнесийн орчныг шинэчлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хувийн хэвшил болон иргэдийн эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Энэ хүрээнд гадаад улсад суугаа Элчин сайд нар гадаад бодлогын хэрэгжилтийг шинэ шатанд гаргах, дипломат албаны үйл ажиллагаа, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, концепцийн хандлагыг нэвтрүүлэх, олон улсын лаборатори болон стандартад суурилсан шилдэг туршлагыг судлан нутагшуулах шаардлагатай байгааг онцлон хөндөв.

Түүнчлэн гадаадын дэвшилтэт технологи, инновацын шийдэл, чанарын удирдлагын тогтолцоонд тулгуурласан стандартуудыг нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодит механизмыг бүрдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж хөдөө аж ахуй болон онцгой байдлын салбар зэрэг тэргүүлэх чиглэлүүдэд олон улсын шилдэг туршлага, тэр дундаа гамшгийн үеийн удирдлага, бэлэн байдал, эрсдэлийн менежментийн үр дүнтэй шийдлүүдийг судлан нэвтрүүлэх, бодлого, хэрэгжилтийн түвшинд уялдуулан нутагшуулахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болгов.

Иймд эдийн засгийн сэргэлтийн бодлого дотоод реформоос гадна гадаад эдийн засгийн орчныг таатай байдлаар бүрдүүлэх дипломат чадамжаас хамаарах тул өнөөгийн нөхцөлд Элчин сайд төрийн төлөөлөл төдийгүй экспорт, хөрөнгө оруулалт, технологи зах зээлийн хүртээмжийг дотооддоо авчрах хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг холбосон итгэлцлийн гол гүүр болсон ажилд нь амжилт хүсжээ.


2
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18