С.Одонтуяа: Хар тамхи гэх аюултай тахлыг онцгой анхаарах цаг болсон

Ц.Цэрэнбадам
2026/04/06

УИХ-ын 2026 оны хаврын чуулган үргэлжилж байна. Энэ сард Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Хэрэв бид өнөөдөр анхаарахгүй бол маргааш оройтно. Судалгаагаар 2030 он гэхэд манай улсад хар тамхины хэрэглээ эрс өсөх эрсдэлтэй байна. Өмнө нь зөвхөн “үнэтэй” хэрэглээ байсан бол өнөөдөр бүх давхаргад тархаж, хүүхэд залуус хамгийн их өртөж байна.  Мансууруулах бодис хэрэглэдэг дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийдэг гэсэн мэдээлэл үнэхээр түгшүүртэй. Гэвч мансууруулах бодис өөрөө шууд амиа хорлоход хүргээд байгаа биш, харин сэтгэл зүйн асуудлаа даван туулж чадахгүй, зөв дэмжлэг авч чадахгүйгээсээ болж бусдаас, найз нөхдөөсөө сонсоод хэрэглэж эхэлдэг нь бодит үнэн юм. 

Хүүхэд, залуусаа хар тамхи хэмээх тахлаас хамгаалах нь бидний хамтын үүрэг. Хар тамхины хэрэглэгчийг зөвхөн гэмт хэрэгтэн гэж харах биш, эмчилгээ шаардлагатай хүн гэж харах цаг болсон.  Хэрэв бид үнэхээр тэмцэхийг хүсэж байгаа бол донтох эмгэгийн эмчилгээ, тэр дундаа хүртээмжтэй, үе шаттай эмчилгээний тогтолцоог яаралтай бий болгох шаардлагатай.  Энэ бол зөвхөн төрийн асуудал биш. Гэр бүл, сургууль, нийгэм бүхэлдээ хамтдаа хариуцах ёстой. Өнөөдөр хар тамхи найз нөхдийн хүрээлэл, сошиал орчноор дамжин хамгийн хурдан тархаж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх боловсрол, зөв мэдээлэл хамгийн чухал хамгаалалт юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр