Махны экспорт нэмэгдсэн нь дотоодод махны үнэ өсөхөд нөлөөлөв үү


Манай улс жил бүр 60, 70 сая мал тоолуулдаг ч хаврын хаварт махны үнэ тэнгэрт хадаж, иргэд махаа худалдаж авч чадахгүйд хүрдэг. Энэ жил бүр ч онцгой байна. Нийслэлчүүд өнөөдөр нэг кг махыг 16-32 мянган төгрөгөөр худалдан авч байна. Зарим худалдааны төвүүдэд үхрийн мах нэг кг нь 32 мянган төгрөг давсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй юм. 

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх сартай харьцуулахад дунджаар 3.5 хувиар өсжээ. Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын байдлаар хонины ястай махны үнэ 4.4 хувиар, үхэр болон ямааны махны үнэ тус бүр 2.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Махны ченжүүд энэ жилийн өвөл бэлтгэсэн махны нөөц хангалтгүй байгаа нь махны үнэ өсөхөд нөлөөлсөн хэмээн ярьж байна. Махны нөөц хангалтгүй болсон шалтгаан нь мах, махан бүтээгдэхүүний нөөц нэмэгдсэнтэй холбоотой. Өмнө жилүүдэд дунджаар 60-65 мянган тонн мах экспортолдог байсан бол энэ жил манай улс хамгийн их буюу 85 мянган тонн мах экспортолжээ. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дотоодын нөөцөө бүрэн тооцож чадаагүйн горыг өнөөдөр нийтээрээ амсаж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18