ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ

O.Аззаяа
2026/04/03

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.03/ хуралдаан 09.11 цагт О.Алтангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар Ж.Батжаргал, С.Бямбацогт, Л.Гантөмөр, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаатар, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Б.Хэрлэн, Ө.Шижир, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нарын гишүүд ирснээр 56.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд УИХ-ын гишүүн Х.Тэмүжин нарын 17 гишүүн өргөн мэдүүлсэн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр, Өнөө цагт парламентын спикер төвч, голч байр сууринаас парламентын хуралдааныг удирдах нь парламентын ардчилал, парламентын дархлааны салшгүй гол зарчим болсон байна. Учир нь парламентын нийтийн танхимыг олон намын төлөөлөл бүхий чөлөөт хэлэлцүүлгийн орчин, олонх цөөнхийн бодлогын мэтгэлцээний талбар, улс төрийн зөвшил ойлголцлын механизмаас гадна, нээлттэй, хяналттай төрийн үйл ажиллагаа, иргэний мэдэх эрхийн гол эх үүсвэр байлгах нь парламентын спикер, түүнд тавигдах шаардлага, түүний томилгоо, чөлөөлөлттэй шууд холбоотой байна.

2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоотой болсон төдийгүй парламентын давжаа байдлыг засаж 126 гишүүнтэй болсон. Үүний үр дүнд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Улсын Их Хуралд 4 нам, 1 эвсэл суудал авч олон намаас бүрдсэн Улсын Их Хурал олонх цөөнхийн байр сууриас намын лидерүүд нь мэтгэлцэж, зөвшилцдөг парламентын ардчиллын тулгуур зарчим Монгол Улсад төлөвшиж, хөгжих боломж нэмэгджээ хэмээн танилцуулав.    

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, 2025 оны долдугаар 9-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурал асуулгын цагтай болж Ерөнхий сайд, сөрөг хүчний лидер бодлогын мэтгэлцээн хийдэг, гишүүд цаг үеийн асуудлаар Ерөнхий сайдаас шууд асууж, хариулт авдаг улс төрийн шинэ соёл бий болсон билээ.

Улсын Их Хурлын даргын давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг тодорхой болгохгүй бол парламентын ардчиллын олон улсын жишгийн дагуу парламентын спикер төвийг сахиж хуралдааныг удирдах, олонх цөөнхийн мэтгэлцээнийг хөндлөнгийн байр сууринаас явуулах, олонхийн шийдвэр гаргах, цөөнхийн хяналт тавих эрхийг баталгаажуулах болон олон намын үзэл баримтлал, бодлогын өрсөлдөөнийг Улсын Их Хуралд хэрэгжүүлэх явдлыг алдагдуулах эрсдэлтэй байна гэлээ.

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулах тухай шинэ зохицуулалт, парламентын хяналтын шинэ механизм бий болгосон.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт ээлжит чуулганы хугацаанд хоёр хүртэл Хянан шалгах түр хороо ажиллахаар заасан нь парламентын хяналт шалгалтын үйл ажиллагааг доголдуулсан төдийгүй нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудал дээр Улсын Их Хурал ажиллаж чаддаггүй, олон нийтийн дуу хоолойг сонсдоггүй, нийтийн төлөө санаа тавих хүсэл зориггүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй гэж иргэд олон нийт үнэлэх дүгнэх үр дагавартай байна гээд, дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан гэдгийг тодотгов.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад парламентын ардчилал бэхжих, улс төрийн намууд хариуцлагажих, хуулийн биелэлт, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн боломж нээгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн  Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 12 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 12 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 12 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 18 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 19 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25