Иргэн Ж.Дугардорж Б.Батцэцэг сайдыг АТГ-т шалгуулахаар гомдол гаргалаа

O.Аззаяа
2026/04/02

Иргэн Ж.Дугардорж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй холбоотой авлига, албан тушаалын шинжтэй байж болзошгүй үйлдлүүдийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан талаараа мэдээллээ.

Түүний гомдолд дурдсанаар, “Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөртэйгөө хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээр дамжуулан төрийн худалдан авалтад нөлөөлж, гадаад паспорт хэвлэх 22 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий худалдан авалтыг нээлттэй тендер зарлалгүйгээр өөртэй нь холбоотой этгээдүүдийн хамаарал бүхий компанид давуу байдлаар олгуулсан гэж үзэж байна.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 20 сая төгрөгийн үнийн дүнгээс дээш худалдан авалтад нээлттэй сонгон шалгаруулалт явуулах ёстой зохицуулалттай. Сангийн яамнаас өнгөрсөн 2025.04.14-нд зарласан “Гадаад паспортын бэлдэц худалдан авах нээлттэй тендер” зарласан байна. Гэтэл 2025.05…16-нд “Мегасон” ХХК-иас сангийн яаманд албан бичиг хүргүүлсэн нь “Манай компани “Төрийн үнэт цаас хэвлэл” ХК буюу төрийн хэвлэх үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг тул энэхүү тендерийн ажлыг сонгон шалгаруулалтгүйгээр гүйцэтгэх давуу эрхтэй” гэсэн агуулгатай байв. Сангийн яам ч үүнийг нь хүлээн авч зарласан тендерээ хүчингүй болгон цуцалснаар 22 тэрбумын худалдан авах ажиллагааг өрсөлдөгчгүйгээр “Мигасон”-нд олгосон байна. Энэ нь дээр дурьдсанчлан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан, “20 сая төгрөгийн үнийн дүнгээс дээш худалдан авалтад нээлттэй сонгон шалгаруулалт явуулах ёстой” гэсэн заалтыг зөрчжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өмнө нь “Мөнхийн үсэг” ХХК-д 12 жил захирлаар ажилласан бөгөөд өдгөө “Төрийн үнэт цаас хэвлэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирлаар “Мөнхийн үсэг” ХХК-д олон жил дизайнераар ажиллаж байсан Р.Алтан-Өлзий гэх хүн Б.Батцэцэг сайдтай илт ашиг сонирхлын зөрчилтэй этгээд гэж иргэн Ж.Дугардорж үзэж байна. Түүнчлэн сайд Б.Батцэцэгтэй хамаарал бүхий Э.Ариунгэрэл гэх хүн Төрийн үнэт цаас хэвлэл ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан нь мөн хууль бус гэж үзжээ. Төртэй хамтарсан "Мигасон" компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэндолгор мөн л Б.Батцэцэг сайдтай хамт ажилоаж байсан эрх эрх ашгийн зөрчилтэй ойрын хүн. Өөрөөр хэлбэл, Б.Батэцэг сайд өөрийн хамаарал бүхий “Мөнхийн үсэг” ХХК-д ажиллаж байсан хүмүүсийн төрийн өмчийн компанийн ТУЗ-ын гишүүн, удирдлагаар томилуулж, сонгон шалгаруулалт, тендергүйгээр татвар төлөгчдийн олон тэрбумын хөрөнгөөр бараа худалдан авалт хийж байгаа нь шударга бус байна гэсэн юм. Тендерийн хуульд заасан бусад аж ахуйн нэгжүүдэд боломж олгох, үнээр өрсөлдөх, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх зарчмыг ноцтой зөрчиж байна гэлээ. Ийм илэрхий эрх ашгийн зөрчилтэй Б.Батцэцэг сайдыг АТГ-д шалгуулахаар өгч байна гэв.

Эх сурвалж: Өнөөдөр сонин







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18