УИХ-ын гишүүд Б.Энхбаярыг ажлаа өгч, шалгуулахыг шаардав

Б. Пагамдулам
2026/03/25

Хаврын чуулган үүдээ нээж, улс төрийн халуухан өдрүүд дөнгөж л эхэлж байна. Чуулган эхлэхтэй зэрэгцэн асуудал дагуулсан хоёр салбарын сайд нь өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн ч УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байгаагаас үүдэн шинээр томилохоор өргөн барьсан сайд нар тангараг өргөж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.

Тодруулбал, АН-ын бүлэг чуулганы ирцэд оролцохгүй, бойкот хийж байгаа нь нөлөөлж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарыг сайдаар томилох асуудал гацаанд ороод байгаа юм. Үүний улмаас парламентын үйл ажиллагаа хэвийн явагдах боломж хумигдаж, улс төрийн нөхцөл байдал улам хурцадсаар байна.

Өнөөдөр /2026.03.25/ товлогдсон УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан болон тус тусын хуралдаанууд мөн адил ирц хүрээгүй шалтгаанаар хойшиллоо. Харин маргааш УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан товлогдсон ч ирцийн асуудал шийдэгдэхгүй бол парламентын үйл ажиллагаа цаашид удаан хугацаанд гацаанд орох эрсдэл үүсээд байна.

Энэ үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нартай холбоотой авлигын шинжтэй ноцтой мэдээллүүд олон нийтийн анхаарлын төвд орж ирлээ. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Бодь интернэшнл” ХХК-аас 1.3 сая ам.доллар авсан гэх баримтуудыг АТГ-т шалгуулахаар хүргүүлсэн.  Түүний зүгээс нийт 894 хуудас материал, гэрчийн мэдүүлэг, хоёр цагийн бичлэг бүхий нотлох баримт байгаа хэмээн дурдсан.

Харин үүнд холбогдуулан сайд Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар авлигын асуудлыг үгүйсгэж, өөрсдөдөө холбогдох ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж мэдэгдсэн. Мөн баримтыг ил болгохыг шаардаж байгаа ч өөрсдийн зүгээс нэг ч баримт дэлгээгүй. Нүүрсний хулгайгаар хоригдсон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас "яриад өг" гэж тусламж хүссэн. 

Энэ нөхцөл байдалтай зэрэгцэн УИХ-ын зарим гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг албан тушаалаасаа чөлөөлөгдөж, холбогдох асуудлаар шалгуулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайдад хандан асуулт тавьж, Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг тодруулсан бол УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, А.Ариунзаяа, П.Сайнзориг нар ч мөн адил бусад гишүүдэд тавьж байсан зарчмын шаардлагаа өөр дээрээ тавьж, авлигатай холбоотой асуудлаа шалгуулах ёстой үзэж байгаа юм.

Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүн ёс зүй, хариуцлагын өндөр шалгуурт нийцэж ажиллах ёстой. Ялангуяа хууль, хяналтын байгууллагыг хариуцдаг салбарын сайд нь өөрөө ямар нэгэн авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. 


2
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 6 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 7 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 7 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 13 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 14 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 15 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25