Хориглосон бүсэд орж ирсэн малыг нийслэлээс гаргаж байна

Б. Пагамдулам
2026/03/25

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гаралтай гоц халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн жишгээс бага. Иймээс хороо, дүүргүүд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Ногоон байгууламж нэмэгдэх нь агаарын чанарыг сайжруулах, хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Гэтэл хотын бүсэд орж ирсэн адуу, мал ногоон байгууламжийг сүйтгэх, шинээр тарьсан мод, зүлгийг гэмтээх тохиолдол цөөнгүй гарч байна. Нэг удаагийн тохиолдол байж болох ч, давтан орж ирсээр байдаг нь асуудал үүсгэдэг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн чиглэлээс орж ирсэн адуу мал олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон ногоон байгууламжийг сүйтгэсэн жишээ бий. Мөн өвлийн улиралд авто замд цацдаг давс, бодисыг адуу хужиртай андуурч идэх нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд малчид ёс зүй, хариуцлагаа ухамсарлаж, нийслэлийн ногоон байгууламжийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэв. 

Сонгинохайрхан дүүргийн менежер Д.Баярсайхан “Манай дүүргийн хэмжээнд 5-6 азарга адуу байнга орж ирж, гаргах арга хэмжээ авсны дараа дахин орж ирэх  асуудал давтагддаг. Тухай бүрд нь тууж гаргах, торгууль ногдуулах арга хэмжээ авч байгаа. Эдгээр адуу нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизан орчим болон Чингэлтэй дүүрэг, Баруун, Зүүн салааны уулсаар дамжин орж ирдэг. Зарим тохиолдолд эзэн нь тодорхойгүй байдаг тул түр хашаалж, хамгаалалтад авах арга хэмжээ авдаг. Дүүргийн хэмжээнд Баруун салаа, Толгойтын Найрамдалд адуу, мал хаших хашаа байдаг. Гэвч зарим иргэд шөнө оройн цагаар ирж, хашаа эвдэн малаа авч явах зөрчил гаргадаг нь хүндрэл үүсгэдэг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн оноос эхлэн гэрээт эргүүлүүдийг ажиллуулж, мотоциклтой эргүүл өдөр, шөнөгүй хяналт тавин ажиллаж байна. Мөн ойн зурвас байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг дүүргийн төсвөөр үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Бумбатын рашаан орчимд тохижилт, ногоон байгууламж байгуулахаар төлөвлөж, адуу, малаас хамгаалах хашааг давхар шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18