Дэлхийн театрын өдрөөр урлагийн салбарынхан театрт уулзана

Б. Пагамдулам
2026/03/25

Олон Улсын театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-нд Улсын Драмын Эрдмийн театр (УДЭТ) болон Үндэсний Урлагийн Их Театр (ҮУИТ)-ын зүгээс соёл, урлагийн салбарт хүчин зүтгэж буй мэргэжил нэгтнүүдээ урьж, урлагийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг бодлого тодорхойлогчид болон олон нийтэд хүргэхийн сацуу монголын урлагийг түгээн дэлгэрүүлэх дэлхийн хэмжээний фестиваль бий болгох тухай төслийг танилцуулахаар бэлтгэж байна.

Мөн энэ өдөр ССАЖЗ-ын сайд, хатагтай Ч.Ундрам хүрэлцэн ирж, Соёл, урлагийн чиглэлд төрийн зүгээс баримталж буй бодлого болон ажил хэргээ танилцуулна.

УДЭТ болон ҮУИТ нь мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын хувьд 21 аймгийн театрууд болон хувийн театруудын төлөөлөл, урлагийн салбарынхныг театрын баярын өдрөөр театраа урьж буй юм.

Олон улсын театрын өдрөөр Эртний Грекийн Хомероос эхлээд дэлхийн яруу найргийн бүх үеийн төлөөлөл 30 гаруй яруу найрагчийн бүтээлийг дээжлэн багтаасан “Төгс төгөлдөрийн сургуулилт” хэмээх хоёр театрын хамтарсан тоглолтыг толилуулна.  Тоглолтын найруулагчаар УДЭТ-ын шинэхэн найруулагч, Москвагийн Театрын урлагийн дээд сургууль (ГИТИС)-ийн төгсөгч Эрдэмбилэгийн Билгүүн ажиллаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18