УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав

O.Аззаяа
2026/03/24

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид ХКН-ын урилгаар БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд  өнөөдөр /2026.03.24/  ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Чи-тай Хятадын Ардын Их Хурлын ордонд уулзав. Уулзалтын үеэр Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Монгол Ардын нам болон ХКН нь 105 жилийн түүхтэй улс төрийн хүчнүүд болохыг онцолж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа нь улс орны хөгжилд чухал түлхэц үзүүлж ирснийг тэмдэглэв.

Мөн 14 дэх удаагийн БХАТИХ-ын дөрөвдүгээр чуулган амжилттай болж, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөгөө баталсанд баяр хүргэв.

Тэрбээр, хоёр улсын Төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, хоёр улсын хооронд олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүд эрчимтэй урагшилж, бодит үр дүнд хүрч буйд монголын тал сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв. 

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ, хоёр тал тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн зам, язгуур эрх ашгийг хүндэтгэдгийг цохон онцлоод, Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмждэгийг илэрхийлэв.

Монголын тал БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба Зам” болон Даян дэлхийн санаачилгуудыг дэмждэгээ үргэлжлүүлэх болно гэдгийг тэмдэглэв.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Чи Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралыг намын даргын хувиар гадаад айлчлалаа хөрш БНХАУ-аас эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлж, нам хоорондын найрсаг харилцаа нь улс хоорондын хөгжлийн чухал үндэс суурь болдгийг онцлон тэмдэглэж, энэ хүрээнд залуучуудын солилцоо, харилцан айлчлалыг тогтмол хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа онцлов.

Түүнчлэн хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн нэгдмэл ойлголт, ажлуудыг бодит үр дүнд хүргэхэд Монголын талтай идэвхтэй хамтран ажиллахаа Хятадын тал илэрхийлэв.  

Мөн хоёр улсын хооронд урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд ХКН зүгээс дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Монголын талаас дэвшүүлж буй сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хот байгуулалт зэрэг томоохон төсөлд ач холбогдол өгч нааштайгаар судалж үзэхээ илэрхийлэв.

 

 


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18