А.Амундра: Бүх хэлмэгдүүлэлтийг нь хүлээж авахад бэлэн байна

Б. Пагамдулам
2026/03/24

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,  ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг “Бодь интернэшнл” ХХК-аас 500 мянган ам.доллароор нэг удаа, 800 мянган ам.доллароор дахин нэг удаа, нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан гэх баримтыг шалгуулахаар АТГ-д хандсан. Үүнтэй зэрэгцэн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Б.Мөнх-Эрдэнэ нар хэвлэлийн бага хурал зарлаж ээрч, муурч баримтгүй хэд хэдэн тайлбар хийсэн.

Бодь группээс зөвлөх үйлчилгээний төлбөрт 11 тэрбум төгрөг авсан гэгдээд байгаа ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ярихдаа А.Амундраг өнгөрсөн оны 10 дугаар сард Монголоос гарч зугтаасан гэсэн юм.  Дээрх мэдэгдлүүдийн дараа  “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ. 

"Хэзээ нэг их үндэсний бүтээн байгуулагч байсан юм. Ингээд худлаа яриад эхэлнэ. Намайг ажил авахад өрөнд баригдсан 10 ажилтантай компани болсон байсан. Тэр Д.Мөнх-Эрдэнэ бол гуниг шүү. Би хэн нэгний талд орох гэсэнгүй. Гэхдээ бүгд мэдэж байгаа шүү дээ. “Бодь интернэшнл” ХХК-тай гэрээ хийгээд энэ төсөл дээр хуулийн зөвлөхөөр ажиллаж байсныг нь. “Бодь интернэшнл” ХХК-ийнхан одоо гэрээгээ устгаж байгаа биз. Ингэж битгий худлаа ярь, Д.Мөнх-Эрдэнэ ээ. Тэр үед хуралд хамт сууж байсан залуус бүгд амьд сэрүүн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлын протокол Д.Мөнх-Эрдэнэтэй хамт түүх болон үлджээ.

Надад олдохгүй байсан олон баримт ил болох нь. “Үнэн ганц байдаг” гэж хэлээд байгаа шүү. Намайг нэг жил гүтгэж доромжилсон. Манай Баясгалан захирал намайг сүүлдээ танихгүй гэсэн. Олон хүний муухай, урам хугармаар нүүрийг харсан. Гэр бүл, үр хүүхэд рүү дайрч эхлэх тэр мөчид хүн юм боддог юм билээ. Дахиад “Ална тална” болж байгаа юм байна. Би Peninsula Shanghai зочид буудалд байна. Зугтсан юм байхгүй шүү. Ярих боломжоо ашиглах гэж л хүлээлээ. Бүх хэлмэгдүүлэлтийг нь хүлээж авахад бэлэн байна” гэв.

0
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18