Төв талбайд “Монгол Наурыз-2026” үйл ажиллагаа үргэлжилж байна

Л.Бямбажав
2026/03/22

Казах түмний уламжлалт Наурызын баярыг тохиолдуулан “Монгол Наурыз-2026” үйл ажиллагаа Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбайд өргөн дэлгэр болж байна.

Наурызын баярын үйл ажиллагаанд УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар болон нийслэлийн удирдлагууд, иргэд олон нийт өргөнөөр оролцож байна.

"Энэхүү үйл ажиллагаа нь казах түмний эртнээс уламжлагдан ирсэн баяр ёслол, соёл урлаг, ахуй амьдралын өвөрмөц онцлогийг олон нийтэд таниулан сурталчлахад чиглэж байна. Манай Нутгийн зөвлөлийн санаачилгаар зохион байгуулж буй уг үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Аялал жуулчлалын газар дэмжин хамтран хэрэгжүүлж байна.

Баярын хүрээнд соёл, урлагийн тоглолт, “Казах күрес” буюу казах үндэсний бөхийн барилдаан, гар урлалын үзэсгэлэн, казах гэр, үндэсний хэв маяг шингэсэн гар урлал, уран бүтээлийн танилцуулга зэрэг олон ажлыг зохион байгуулж байна. Мөн Наурызын баярын ширээ засаж, көже шөл болон уламжлалт идээ зоогийг зочдод амсуулахын зэрэгцээ үндэсний хувцастай шилдэг гэр бүлийг шалгаруулна.

Тус үйл ажиллагаа жилээс жилд цар хүрээгээ тэлж, оролцогчдын тоо нэмэгдэн, өмнөх жилүүдээс илүү өргөн хүрээнд тэмдэглэж байна" хэмээн Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Абиланы Айдос онцоллоо. 

ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн Наурызын баяр нь үндэсний өв соёл, зан заншлыг сурталчлан таниулах, олон үндэстний эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр