Төрийн тэргүүний санаачилсан үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ

Л.Бямбажав
2026/03/22

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт очиход аймгийн удирдлагууд, Өлгий цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч Наурызын баярт зориулсан баярын хуралд оролцон, казах түмэнд Хаврын баярын мэнд өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Тэрбээр бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцуулж, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг хэллээ. Үүнд Баян-Өлгий аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлсэн юм.

Баян-Өлгийнхөн өвлийг өнтэй давж, ололт амжилтаа улам бататгах итгэл, өөдрөг сэтгэлээр хаврын баяртайгаа золгож байгааг аймгийн Засаг дарга Ё.Зангар хэлж, Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүд, аймагт өрнөж буй бүтээн байгуулалтыг товч танилцуулахдаа, -“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний дүнд 83 аж ахуйн нэгж 12 тэрбум төгрөгийн зээл авч эрчимжсэн мал аж ахуй, мал төхөөрөх, мах боловсруулах, сүү, цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Баян-Өлгий аймаг төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ өөрсдөө хангаж, илүү гарсныг хөрш улс руу гаргадаг байсан үе бий. Нэг хэсэг импортын ногоо хэрэглэж байсан бол “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”-ы дүнд газар тариалан эргэн сэргэсэн. Ирэх намар хэрэгцээт төмсний 70, хүнсний ногооны 25 хувийг өөрсдөө хангахыг зорьж байна. “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр аймгийн 20 гаруй хүүхэд ОХУ, БНХАУ, БНТУ, АНУ, Унгар, Чех, Польш, Казахстан улсад сурч байна” гэлээ.

Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөтөлбөр, хуулийн төсөл, түүний дотор нийгмийн анхаарлын төвд байгаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төслийг иргэд дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн Өлгий хотын агаарын бохирдол ихсэж байгааг шүүмжилж, тарьсан модоо арчилж тордоход ахмадуудын хүчийг ашиглах, айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах чиглэлээр дорвитой ажил хийх шаардлагатайг ч хэлж байлаа.

Баян-Өлгий аймаг өнгөрсөн онд хаягдал ус цэвэрлэх байгууламж, төмөр бетон гүүр, авто зам, Алтай Таван Богдын БЦГ, Булган, Алтанцөгц, Бугат сумын цахилгаан хангамжийн байгууламж, аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлэг, Улаанхус сумын 150 ортой, Өлгий сумын 120 ортой эмнэлэг, Ногооннуур, Булган сумын 50 ортой шинэ цэцэрлэг, Дэлүүн, Бугат сумын хатуу хучилттай авто зам зэргийг ашиглалтад оруулжээ. Аялал жуулчлал, спортын цогцолбор, төрийн албан хаагчдын орон сууц, Өлгий, Алтанцөгц, Алтай суманд тус бүр 100 ортой цэцэрлэгийн барилгыг энэ онд эхлүүлэх ажээ.

Баян-Өлгий аймгийн хөдөлмөрч ард иргэд бүс нутаг төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд төрийн тэргүүний санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ. Тэрбээр аймаг, орон нутгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриалжээ.



0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр