Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 4 дэх тайланг өргөн мэдүүллээ

Л.Бямбажав
2026/03/21

Манай улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколд нэгдсэн орж, улмаар урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бий болгосон. Тогтмол хяналт бүхий урьдчилан сэргийлэх үүргээ хараат бус, бие даасан байдлаар гүйцэтгэж, нийгэмд тулгамдсан асуудлыг тухай бүрд шуурхай шийдвэрлэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж, хугацаа алдалгүй тайлан, мэдээллээ ирүүлж байгаа нь талархууштайг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдрийн уулзалтаар онцолсон юм.

Тэрбээр, Монгол Улс дахь эрүүдэн шүүхийн эсрэг үндэсний үйл ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороотой тогтмол холбоотой байж, хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэн, сайн ажиллаж байна хэмээн дүгнэж буйгаа Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд илэрхийллээ. Мөн цаашид манай улсад тулгамдаж буй асуудал буюу төрийн үйл ажиллагаа, хандлагаас үүдэлтэй зүй бус харилцаа, үйлдлээс улбаалан хүний эрх зөрчигдөх явдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг захив. Ялангуяа эрүү шүүлт бол эрүүгийн гэмт хэрэг гэдгийг анхааруулж сануулах чухал гэдгийг онцолсон юм.  

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэвлэн нийтэлнэ.” гэж заасны дагуу өнөөдөр /2026.03.20/ Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт өргөн мэдүүллээ. Энэ жилийн тайланд өмнөх гурван тайланд илтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, биелэлтийг харьцуулан дүгнэж, хараат бус, бие даасан чиг үүргийнхээ хүрээнд тодорхой саналуудыг хавсаргаснаараа онцлогтой хэмээн Я.Цэлмэн гишүүн тайлбарлав.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцооныхоо хүрээнд өнгөрсөн онд улсын хэмжээнд 55 335 хүнд сургалт явуулж, хүний эрхийн нарийн мэргэшлийн сургагч багш 1100-г бэлтгэжээ. Түүнчлэн эрх чөлөөгөө хязгаарлуулсан 2082 иргэнээс асуумж авч, 65 газарт хяналт шинжилгээ хийж, 469 хүнтэй ганцаарчилан уулзаж, хууль зүйн зөвлөгөө өгч, тусламж үйлчилгээ үзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон хууль сахиулах байгууллагын алба хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газрын ажилтан, төрийн албан хаагчдын төлөөлөл 425 хүнээс асуумж авч, эрүү шүүлт тулгах, зүй бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх зөрчигдсөн талаарх 61 гомдол мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн талаар тайланд тусгажээ.

Энэхүү тайланг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах зохицуулалттай


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр